“Toyota” компани устөрөгчийн хөдөлгүүртэй автомашинаа ирэх онд олон нийтэд танилцуулна
Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани устөрөгчийн хөдөлгүүрт “Mirai” автомашиныхаа хоёр дахь үеийг ирэх онд танилцуулахаар төлөвлөж байна.
Энэ талаар "Toyota" компанийн тэргүүн Такэши Учиямада Токио хотноо зохион байгуулж буй Устөрөгчийн эрчим хүчний асуудлаарх олон улсын сайд нарын уулзалтын үеэр мэдэгджээ.
“Toyota” компани “Mirai” загварын эхний автомашинаа 2014 оны сүүлээр танилцуулж, устөрөгчийн хөдөлгүүрт автомашинуудыг анх удаа олноор үйлдвэрлэж байсан билээ.