Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлаагүй тохиолдолд АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани лхагва гарагт мэдэгдсэн байна.
Х.Рухани Нью-Йорк хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэх үеэрээ энэ талаар мэдэгджээ. Ираны эсрэг хориг арга хэмжээ хэрэгжиж байгаа үед бид хэлэлцээ хийхээс татгалзах бөгөөд хэлэлцээ өрнүүлэх цорын ганц боломж нь 2015 оны цөмийн гэрээнд АНУ эргэн нэгдэх юм гэж тэрбээр хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны Ерөнхийлөгчтэй уулзах боломжийг үгүйсгээгүйн дараа Х.Рухани ийнхүү мэдэгдсэн байна.