Цахим худалдааны “eBay” компанийн ерөнхий захирал Девин Вениг албан тушаалаасаа огцорч байгаа тухай тус компанийн захирлуудын зөвлөл мэдэгдсэн байна.
Вениг энэ албан тушаалыг 2015 оноос эрхэлжээ. “Вениг бизнесийн орчинд шинэчлэл хийхийг үргэлж дэмждэг, компанийн ажлыг урагш татдаг нэгэн байсан. Гэсэн хэдий ч одоогоор ерөнхий захирлыг шинээр томилох нь компанийн хувьд чухал шийдвэр болж байгаа” гэж “eBay” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Томас Тирни мэдэгдсэн байна.
Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр тус компанийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг эрхэлж байсан Скотт Шенкел түр хугацаанд томилогджээ.