Шинэ "сансрын" онгоц Лондонгоос Сидней рүү ердөө дөрвөн цаг ниснэ
Их Британид хөгжүүлж буй хайперсоник пуужингийн хөдөлгүүртэй нисэх онгоц бүтээгдсэн тохиолдолд 2030 он гэхэд Лондон-Сидней хүртэлх нислэгийн хугацаа 80% -иар богиносно гэдгийг CNN мэдээллээ.
Их Британийн сансрын агентлаг мягмар гарагт болсон зөвлөгөөний үеэр "Дэлхийн анхны сансрын гүүр"-ийг бүтээхийн тулд Австралийн сансрын агентлагтай илүү нягт хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.
Оксфордшир төвийн "Reaction Engines"-ийн бүтээж буй Синергетик агаартай пуужин SABER төсөл нь энэхүү гэрээний гол цөм аж.
"Бид SABER пуужингийн хөдөлгүүрийг ашиглалтад оруулбал энэ нь Австрали руу дөрөвхөн цагийн дотор очих болно" гэж Их Британийн сансрын агентлагийн дарга Грэмам Турнок хэлэв.
SABER хөдөлгүүр нь дэлхийн агаар мандалд 5 макын хурдтай явахаар бүтээгдсэн бөгөөд задгай сансарт гарсныхаа дараа пуужин болж хувирах гэнэ.
Түүнчлэн дэлхийн агаар мандлаас өөрийн хүчилтөрөгчийн хангамжийг бүрдүүлэх юм.
"Reaction Engines" програмын захирал Шон Дрисколл "Аэро хөдөлгүүрүүд нь маш үр дүнтэй болсон. Хэрэв бид онгоцны хөдөлгүүр ба пуужинг хослуулж чадвал маш хөнгөн хэрнээ үр ашигтай хөдөлгүүрийн системтэй, үндсэндээ сансрын нисэх онгоц бүтээх юм." гэж хэлжээ
Тус технологи нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 100 сая фунт стерлинг буюу 130 сая долларын санхүүжилт авсан төдийгүй Их Британийн Букингемшир хотод туршилтын байгууламж барих ажил нь эцэслэн шийдэгдэж байгаа аж.