Хятадуудыг Уйгар Төвд хоригдлуудын эд эрхтэнг хүчээр авч зардгийг НҮБ-ээс хатуу шүүмжилжээ

2019-09-26, 10:25 Цаг үе 15,391 6
Хятадуудыг Уйгар Төвд хоригдлуудын эд эрхтэнг хүчээр авч зардгийг НҮБ-ээс хатуу шүүмжилжээ

Хятад улсад хүний эрхийн төлөө тэмцэгчдийг шахаж хавчих, мөн баривчилж, эрүүдэн шүүх зэрэг зөрчил дутагдал гарсан хэвээр байна гэж НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо дүгнэжээ. Хараат бус 10 шинжээчээс бүрдсэн тус хороо Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцийн хэрэгжилтийг хянах үүрэгтэй юм. Хорооны шинжээчид өнгөрсөн сард хүний эрхийн байгууллагуудыг оролцуулан хоёр өдрийн сонсгол зохион байгуулж, Хятад дахь хүний эрхийн төлөв байдлыг дүгнэсэн тайлан хэвлүүлсэн байна.

Эдгээр шинжээчийн хэлж байгаагаар Хятадын эрүүгийн хууль, шүүхийн тогтолцоонд эрүүдэн шүүлт, бусад зүй бус харьцааг сэжигтнээр хэрэг хүлээлгэх арга болгон ашигласаар буй юм байна. Тайланд тусгасан мэдээгээр Хятадад энэ оны долоодугаар сараас хойш хүний эрхийн төлөө тэмцэгч 200 гаруй идэвхтэнг цагдаа нар саатуулж, шалгасан байна. Энэ талаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо тус улсын холбогдох албадад удаа дараа хүсэлт, шаардлага хүргүүлсэн ч асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг шинжээчид хэлж байна.

Тайлан нийтлэгдэхийн өмнө Хятадын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч тус улс эрүүдэн шүүлтийг халахын төлөө ихээхэн хүчин зүтгэл гаргаж байгаа гэж мэдэгдэж байсан юм.

Коммунист нам эрх барьдаг энэ улсад үндэсний цөөнх болох уйгар, түвд, шажины хориглосон урсгал болох Фальгуныхан болон христ шажинтнуудаас эрхтнийг нь хүчээр авдаг нь аль эрт ил болсон юм.

Олон улсын Засгийн газрын бус байгууллага болох “Эмч нар хүний эрхтнийг хүчээр авахын эсрэг” нийгэмлэгийн доктор Торстен Трэй Бээжин 2014 онд хоригдлуудаас эрхтнийг нь авах явдлыг зогсооно гэж амласан ч хөдөлмөрийн лагерьд хоригдож байгаа хэсгийг нь орхигдуулсан гэнэ. Голдуу үзэл суртлын асуудлаар буруутгагдсан хүмүүсийг цагдаагийн газрын шийдвэрээр хөдөлмөрийн лагерьд гурван жилээр явуулдаг. Ингэж яллагдсан хүмүүс нийт хүмүүжигчдийн тал хувийг эзэлдэг.

Нэгэнт шүүхийн бус шийдвэрээр шийтгэгддэг тул статистик тоог нь нарийн гаргах боломжгүй аж.  Хүний эрхтний наймаа нь 1980 оноос Хятадад цэцэглэж эхэлсэн. Эхлээд цаазын ял авсан хүмүүсийн эрхтнийг зөвхөн өөрийн иргэддээ зарж байсан. Энэ үеэс л нарийн тоо баримтыг хатуу нууцлах тухай НАХЯ-ны нууц тушаал гарсан нь одоо ч хэрэгжиж байна. 1990 оноос эрхтний нэмэлт эх үүсвэрд уйгар, түвд зэрэг үндэсний цөөнхийг оруулах болжээ.  Энвэр Тохти хэмээх эмчийн мэдүүлснээр 1995 онд түүнд дээд хэмжээ авсан ч тогтоол гүйцэтгэгдээгүй байгаа нэгэн уйгар хүний элэг бөөрийг авах мэс засал хийхийг тушаасан гэнэ.  Удалгүй бас нэгэн эх үүсвэр гарч ирсэн нь шажны Фальгун урсгалынхан байлаа.

Комминист эрх баригчид энэ урсгалыг хууль бус хэмээн зарлаад дагагчидыг нь хатуугаар мөрдөн мөшгиж эхэлсэн. 70-100 сая дагагчидтай гэдэг энэ урсгалынхан маш том нөөц болсон. 2001 оноос фальгунчуудын эрхтнийг хүчээр авч бүр гадныханд зарж эхэлсэн. “Эмч нар хүний эрхтнийг хүчээр авахын эсрэг” нийгэмлэгийн баталж байгаагаар Хятадын эмнэлгүүд эрхтэн шилжүүлэх мэс заслын донорын тал дээр ямар ч асуудалгүй шахам байдаг нь гайхалтай гэнэ. Эрхтэн солиулах гэсэн өвчтөнд хэзээ шинэ эрхтэн ирэхийг цаг хугацааны хувьд маш нарийвчлалтай хэлж чаддаг нь донор эрхтний найдвартай баазтайг  харуулж байгаа хэрэг аж. 2006 оны байдлаар Хятад даяар эрхтэн шилжүүлэн суулгадаг 600 төв байсан бол өдгөө бүр олширсон.

Хөдөлмөрийн лагерь шоронгуудад үе үе эмнэлгийн маш нарийн шинжилгээ хийгддэг нь цэвэр эрхтэн авах зорилготой байдаг. 2000-2008 оны хооронд Фальгун урсгалын 65 мянган дагагч болон 2000-4000 мянган уйгар түвд хүн эрхтний наймааны  хохирогч болжээ.

Мөн  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн зүгээс БНХАУ-ын эрх баригчид иргэдээ шашин шүтлэгээр хавчин гадуурхаж, нас барсан хүмүүсийн эд эрхтнүүдийг үйлдвэрлэлийн хэмжээнд цуглуулж, зарж борлуулдаг гэсэн ноцтой мэдэгдэл хийжээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ахлах хуульч Хамид Саби өнгөрөгч зургадугаар сард энэ талаар мэдээлсэн бөгөөд тэрээр үүнийг Хятадын коммунист намын зүгээс үндэстнээ шашин шүтлэгээр гадуурхаж буй “геноцид” гэж тодорхойлсон юм.

Тиймээс өнгөрөгч есдүгээр сард НҮБ-ын зүгээс БНХАУ-д мөрдөн шалгах ажиллагаа явуулах хараат бус онцгой комисс томилж, энэхүү маргаантай асуудалд Арбитрын шүүх ажиллагаа явуулсан юм.Тэгвэл Женев дахь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн төв байранд мягмар гаригт мөрдөн шалгах ажиллагааны тайланг танилцуулах үеэр Хамид Саби “БНХАУ-ын эрх баригчид Уйгар болон Фалун Гонг шашны шүтлэгтэй иргэдийг алж, эд эрхтнүүдийг нь арилжаалдаг болох нь өнгөрөгч зургадугаар сард танилцуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж тавьсан хөдөлшгүй нотлох баримтаар илэрсэн.

Тиймээс Хятад улс хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн энэхүү гэмт хэрэгтээ НҮБ-ын өмнө хуулийн хариуцлага хүлээх ёстой. НҮБ-ын гишүүн орнууд ч Хүний эрхийн зөвлөлийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Энэ бол хүн төрөлхтний түүхийн хар хуудсанд үлдсэн Дэлхийн II дайны үед Нацистууд Иудейн шашинтнуудыг, Камбожид Улаан Кхмерүүдийн хийсэн геноцид болон Руандад Тутси нарыг хүйс тэмтэрсэнтэй яг ижил гэмт хэрэг” гэжээ.

Эх сурвалж: independent.co.uk

16
таалагдаж байна

36
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419