Турк залуу цахим орчинд Эрдагоныг доромжилсноос болоод 12 жилийн ял сонсжээ
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг сошиал медиа дээр гутаан доромжилсон Ван мужийн нэгэн иргэнд Туркийн шүүх 12 жилийн хорих ял оногдуулсан хэмээн "T24" сайт Ням гарагт мэдээлэв.
Бурхан Борак гэх нэртэй залуу нь 2014 онд Эрдагоныг шүүмжилсэн долоон бичлэг хийж цахим ертөнцөд байршуулснаасаа болж ийнхүү хүнд ял сонсжээ. Шүүгч мөн шийтгэлийг хойшлуулах хүсэлт гаргахаас татгалзсан байна.
Энэ ял нь Туркийн ерөнхийлөгчийг гутаан доромжилсон хэрэгт холбогдох "хамгийн хүнд шийтгэл" гэж Боракийн өмгөөлөгч мэдэгдэв.
"Шүүх засаг хараат бус улсад ийм шийтгэл байх нь байж боломгүй хэрэг. Бид ялын талаар дээд шатны шүүхэд гомдол гаргах болно. Шударга ёс бидний талд гэж найдаж байна" гэж Борак хэлжээ.
Турк улсад ерөнхийлөгчөө доромжилсон иргэн Туркийн Эрүүгийн хуулийн дагуу нэгээс дөрөв болон түүнээс дээш жилийн ял сонсдог аж.
"2010-2017 оны хооронд ерөнхийлөгчийг доромжилсон 12,893 иргэнийг шүүхэд дуудсан" хэмээн эрдэм шинжилгээний ажилтан, кибер эрх чөлөөний төлөө тэмцэгч, профессор Яман Акдениз 8-р сард мэдэгдсэн юм.