Хятадын хакерууд гадаадад ажиллаж амьдардаг Төвд гаралтай хүмүүсийг цахим орчинд тандаж эхэлжээ.
Канад улсад төвлөрсөн цахим орчны эрдэм шинжилгээний лабораторийн судлаачид Төвд гаралтай иргэдийн утаснаас нэгэн хачирхалтай программ илрүүлсэн бөгөөд түүнийг судалж үзтэл тагнуулын үүрэгтэй болохыг нь тогтоожээ.
Энэхүү программ нь АНУ-ын тагнуулын төв газрын илрүүлсэн барууны орнуудад амьдардаг Уйгурчуудыг тандах зориулалттай Хятад программтай адилхан байжээ. Тухайн үед Хятадыг үндэсний цөөнхдөө ингэж хандаж байгааг нь АНУ шүүмжилсэн юм.
Хятадын Гадаад хэргийн яам болон Хятадын Кибер орон зайн удирдлага энэ талаар тайлбар өгөөгүй байна.
Одоогийн байдлаар хэдэн Төвд иргэн халдлагад өртсөн болохыг тогтоогоогүй байгаа x mэдгээр иргэд "WeChat" аплликэйшн утсандаа суулгаснаас болоод тус тагнуулын программыг авсан байх өндөр магадлалтай гэнэ.