Оросын тэнгисийн цэргийн хөлөг онгоцыг далайн морь сүйрүүлжээ
Өнгөрсөн долоо хоногт Хойд мөсөн далайд харуул хийж байсан Оросын Тэнгисийн цэргийн хүчний усан онгоц далайн мориос болж живжээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр Арктикийн Кейп Геллерийн эрэг хавьцаа харуул болон судалгааны зорилгоор аялж явсан хөлөг онгоц руу зулзагануудаа хамгаалах гэсэн эмэгчин далайн морь дайрсан гэнэ.
Онгоцонд зорчиж байсан хүмүүс Умард флот - Арктик дахь Оросын тэнгисийн цэргийн флот, Оросын газарзүйн нийгэмлэг (RGO) хамтран хийсэн экспедицийн гишүүд байв.
"Умард флотын алба хаагчид тэр даруй шаардлагатай арга хэмжээг авсны ачаар ноцтой аюул учрахаас зайлсхийсэн. Эцэст нь багийн гишүүд ч тэр амьтад ч тэр гэмтээгүй ." гэж газарзүйн нийгэмлэгийн төлөөлөгч мэдэгджээ.
Тус судалгааны баг Францын Иосеф Ланд архивтай хамтран ажиллаж, тухайн бүс нутгийн ургамал, амьтныг судлахаас гадна мөсөн уулны голомтод ажиглалт хийж байсан аж.