Дональд Трамп өөрийгөө Нобелийн шагнал хүртэх эрхтэй гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө Нобелийн энх тайвны шагналыг хэзээ ч аваагүй нь шударга бус явдал хэмээн НҮБ-д хандан хэлжээ.
Трамп 2009 онд дэлхийн хамгийн нэр хүндтэй өргөмжлөлүүдийн нэг болон энх тайвны Нобелийн шагналыг хүртсэн өмнөх Ерөнхийлөгч Барак Обамөгөөс илүү зүйл хийсэн учраас өөрт нь тус шагналыг өгөх нь зүйн хэрэг хэмээн үзэж байгаа аж.
Обама ерөнхийлөгч болсон эхний жилдээ "олон улсын дипломат харилцаа, хүмүүсийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх онцгой хүчин чармайлт" -ын төлөө энх тайвны шагналыг хүртэж байсан юм.
"Тэд Обамад ерөнхийлөгчийн албан тушаалд гарсныхаа дараа тэр даруйд нь өгсөн. Тэр яагаад үүнийг авсныг огт ойлгохгүй юм. Харин би Афганистан, Сирид болж байгаа дайныг намжааж чадсан" гэж Трамп хэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдааны үеэр Пакистаны Ерөнхий сайд Имран Хантай хоёр талын уулзалт дараа дээрх мэдэгдлийг гаргасан юм.