Оросын хакер АНУ-ын 80 сая иргэний хувийн мэдээлэл хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрчээ
Манхэттений шүүх дээр Оросын иргэн Андрей Тюрин АНУ-ын "JPMorgan Chase & Co" болон бусад санхүүгийн байгууллагуудаас 80 сая гаруй үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрсөн гэж "Bloomberg" мэдээлэв. Ийнхүү 36 настай Андрей Турин АНУ-ын түүхэн дэх хамгийн том цахим гэмт хэрэг болжээ.
Ерөнхийдөө Тюринийг "Fidelity Investments", "E-Trade Financial", "Dow Jones & Co" зэрэг 12 санхүүгийн байгууллагаас мэдээлэл хулгайлсан гэж буруутгаж байгаа бөгөөд прокурорууд Тюринд 15-20 жилийн ял тулгаж байгаа аж. Тюринийг өнгөрсөн онд Гүрж улсад байхад нь баривчилж, АНУ руу шилжүүлжээ. Шүүх эцсийн шийдвэрээ 2020 оны эхээр гаргах аж.