“Boeing” компани осолд амиа алдагсдын гэр бүл тус бүрт 144 мянган ам.доллар олгоно
“Boeing” компани "737 Макс" онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд 144,000 ам.доллар төлөхөөр болжээ.
Энэ оны 7-р сард Эфиоп, Индонезид “Boeing” компанийн "Boeing 737 Max" нисэх онгоц сүйрч, нийт 346 хүний аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Тухайн үед “Boeing” компани амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно хэмээн амлаж байсан юм.
Энэхүү нөхөн төлбөр нь тус компанийн 50 сая ам.долларын санхүүгийн тусламжийн сангаас гарах юм. Тус сан нь хохирсон гэр бүлийн нөхөн төлбөр авах өргөдлийг 2020 оноос өмнө хүлээн авч эхлэх аж.
Гэвч хохирогсдын гэр бүлийн өмгөөлөгчид “Boeing” нэг удаа нөхөн төлбөр хийгээд бусад хариуцлагаас бултах гэж байна хэмээн мэдэгджээ.
"144.000 долларын нөхөн төлбөр нь хохирогчдын гэр бүлийнхэнд хангалтгүй. Харин тэд энэ хэргийн үнэн учрыг олохыг хүсч байгаа" гэж осолд амиа алдсан 15 гэр бүлийг өмгөөлж байгаа Номад Хуссейн хэлсэн байна.