АНУ-ын 6 мужид эмэгтэйчүүдийг цээж нүцгэн явахыг зөвшөөрчээ
АНУ-ын 10-р тойргийн давж заалдах шатны шүүхийн саяхан гаргасан шийдвэрийн дагуу зургаан муж, тэр дундаа Юта муж улсын эмэгтэйчүүдийг олон нийтийн өмнө цээж нүцгэн явахыг зөвшөөрсөн байна.
Гурван жилийн өмнө эхэлсэн "Хөхөө чөлөөл" кампанит ажилд 300,000 гаруй доллар зарцуулсны дараа Давж заалдах шатны 10-р тойргийн шүүх Форт Коллинс хотноо цээж нүцгэн явахын эсрэг тавьсан хоригийг авч хаях шийдвэр гаргасан аж.
Юта бол Колорадо, Канзас, Нью Мексико, Оклахома, Вайоминг зэрэг мужуудыг багтаасан 10-р тойргийн шүүхийн мэдэлд байдаг зургаан муж улсын нэг юм. Өөрөөр хэлбэл энэхүү 10-р тойрогт багтдаг дээрх мужуудад одоо цээж нүцгэн явах нь гэмт хэрэг биш болсон байна.
Форт Коллинсийн өмнөх хуулийн дагуу 10-аас дээш насны эмэгтэйчүүдийг олон нийтийн газар цээжээ ил гаргахыг зөвшөөрдөггүй байжээ. Хэрвээ тухайн эмэгтэйг дээрх дүрмийг зөрчсөн гэж үзвэл 2650 долларын торгууль ногдуулж, 180 хоног шоронд хорих, эсвэл 1500 цагийн нийгмийн хөдөлмөр хийлгэх шийтгэл оногдуулдаг байжээ.