Украин улсад тариалангийн зориулалтын газрыг зарж, эзэмшүүлэхийг хориглодог хууль ирэх 2020 оны аравдугаарр сарын 1-ний өдрөөс цуцлагдах болжээ. Холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл баасан гарагт нийтлэгджээ. Баримт бичигт зааснаар Украины иргэн, хуулийн этгээд, нутаг дэвсгэрийн нийгэмлэг, муж улс хөдөө аж ахуйн зориулалттай газар эзэмших боломжтой болно.
Үүний зэрэгцээ, "Гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс хөдөө аж ахуйн газар эзэмших эрхээ хуулиар залгамжлах хэлбэрээр авч болно,.Ингэхдээ өмчлөл авсан өдрөөс хойш нэг жилийн дотор баталгаажуулах үүрэгтэй" гэж хуулийн төсөлд дурджээ. Мөн Украины иргэн, хуулийн этгээдийн эзэмших нийт талбай нь нэг бүсэд хөдөө аж ахуйн газрын 15 хувиас хэтрэхгүй байх ёстой гэнэ. Украины Ерөнхийлөгч В.Зеленский өмнө нь Дээд Радад хөдөө аж ахуйн газрыг эргэлтэд оруулах хуулийн төслийг арванхоёрдугаар сарын 1 гэхэд батлахыг үүрэг болгосон юм.
Ерөнхий сайд Алексей Гончарук хэлэхдээ, шинэ засгийн газар боловсруулж байгаа Украйны шинэчлэл нь гадаадын иргэдэд газар эзэмших боломжийг олгоно, ингэхдээ Украинд хуулийн этгээдээр бүртгүүлж, татвар төлнө гэдгийг онцолсон юм.