Манай төлөөлөгчид БНХАУ-ын албаны хүмүүстэй яриа хэлэлцээ хийлээ гэж Катар дахь Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Сухайль Шахин ням гарагт мэдэгджээ.
Талибан хөдөлгөөний 9 гишүүн Афганистаны асуудал хариуцсан БНХАУ-ын тусгай төлөөлөгч Дэн Сижюньтай Бээжин хотод уулзсан гэж С.Шахин твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
БНХАУ-ын албаны хүмүүстэй хийсэн энэхүү яриа хэлэлцээний гол сэдэв нь АНУ-тай хийх яриа хэлэлцээ цуцлагдсан асуудал байсан гэж мэдээлжээ.