О.Ариунзул: Би чиний талд үргэлж бат зогсоно
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019.09.19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад Улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн "Mersedes Benz" маркын машиндаа мансууруулах төрлийн зүйлс хэрэглэж байхад нь баривчилсан. Улмаар баасан гаригт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт татсан.
Албаны эх сурвалжууд дуучин Б.Амархүүг баривчлах үед эхнэр нь хамт байсан гэх мэдээлэл өгч байгаа ч түүний эхнэр, загвар өмсөгч О.Ариунзул болсон явдлын дараа дараах зүйлсийг бичжээ.
Тэрбээр "Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь. Би чиний талд үргэлж бат зогсоно, санаж яваарай. Удахгүй уулзъя. On my way my love" хэмээн бичиж, Английн Лондон хотод байгаа байршил заажээ.