БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо уулзах үеэрээ Солонгосын хойгт энхийг тогтоох үйл явцыг хэрхэн урагшлуулах чиглэлээр голчлон хэлэлцэнэ хэмээн найдаж байна гэж Хөх ордон пүрэв гарагт мэдээлжээ.
БНСУ, АНУ-ын удирдагчдын хоёр талын ес дэх уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд даваа гарагт болно гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн нарийн бичиг Чой Жөн Кун мэдээлсэн байна. Уулзалт болох цаг, газрын талаар Цагаан ордноос мэдээлнэ гэж тэрбээр нэмж хэлжээ.
Уулзалтын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, энх тайвныг цогцлоох чиглэлд хамтран ажиллах арга замын талаар хэлэлцэх ажээ. Мөн талууд Сөүл-Вашингтоны холбоог улам бэхжүүлэх, бүс нутгийн асуудлуудыг шийдвэрлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна.