Баялгийн сан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гялайх ганц заалт

Баялгийн сан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гялайх ганц заалт
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Ард нийтийн санал асуулгын дүнгээр “…Явах уу, зогсох уу” гэдэг нь шийдэгдэх гэж байх шиг байна. Үүнтэй зэрэгцээд УИХ тарах тухай ч яригдаад эхэллээ.
Гэхдээ нэгэнт хэлэлцэж эхэлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар олон нийт, судлаачид, экспертүүд санал бодлоо хэлцгээсээр байгаа юм.
Тодруулбал, Үндсэн хуульд өөрчлөлт орвол гялайх ганц л заалт байгаа. Тэр нь Баялгийн сан гэцгээж байна.
 
 
Үндсэн хуулийн 6.2-т “…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг төрийн өмч мөн” гэж заасан байдаг юм. Харин энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “төрийн өмч” гэдгийг өөр бусад оноосон нэрээр солих хэрэгтэй гэж улс төрийн хүчнүүд, төрийн институциуд байр сууриа илэрхийлж байна.
 
 
Юутай ч олон нэр томъёоны аль нэгээр нь өөрчилж чадвал төр, засаг байгалийн баялагтай холбоотой аливаа шийдвэр гаргахдаа ард түмнээсээ асуудаг байх эрхийг баталгаажуулж байгаа хэрэг болох юм.
Түүнчлэн “…Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн ерөнхий агуулгыг оруулж өгчээ. Баялгийн сан байгуулж, орлогыг дахин хуваарилах боломжийг Үндсэн хуулиар нээж өгч байгаа том боломж болно.
Уул уурхайн салбарынхан ч Баялгийн санг дэмжиж байгаагаа бас хэлцгээж байгаа. Одоогийн Үндсэн хууль дээр эдийн засгийн талаарх зүйл заалт байхгүй гэхэд болно. Ингэхээр эдийн засгаа харгалзан үзэж, Баялгийн сантай болох хэрэгтэй гэж буй.
 
Ер нь манай улс шиг байгалийн баялагтай улсууд Баялгийн сан байгуулж, хямралд өртөхөөс сэргийлдэг байгаа юм. Мөн тэр сангаараа дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл, төслүүдийг ч дэмждэг. Энэ тухай өмнөх УИХ ч бас олон удаа ярьж байв. Норвеги зэрэг улсуудаас ч туршлага судалж байсан.
Тус улс Баялгийн сандаа нэг их наяд евро хуримтлуулж чадсан жишээ байдаг байна. Тиймээс Норвеги улсын эдийн засагт Баялгийн сангийнх нь тусламжтайгаар ямар нэгэн хэлбэлзэл үүсдэггүй аж.
 
Манайхан ч Баялгийн сан хэрэгтэй гэдгийг өнөөдөр ярьж эхэлж байгаа юм биш. Одоогоос таван жилийн өмнө Сангийн сайд асан Э.Бямбажав гуай “…Манай одоогийн болон өмнөх  удирдлагууд ойлгохгүй  байгаа нэг асуудал  байна. Энэ бол  дэлхий нийтэд сүүлийн хориод жилд байгалийн баялагтай орнууд Баялгийн сан гэж байгуулсан явдал. Өнөөдөр дэлхий дээр  баялгийн 60 сан байна. Гэхдээ бүх орон энэ баялгийн санг байгуулчихдаг юм  биш. Баялагтай орон л  үүнийг хийж чаддаг. Баялгийн сантай орнууд хоорондоо нэгдээд тэр сангаараа дамжуулж зээл авдаг.  Үүнд Засгийн газар нь оролцдоггүй. Ямар ч баталгаа гаргаж өгдөггүй. Харин Засгийн газар нь дэмжиж өгдөг. Гэтэл манай Засгийн газар оролцож баталгаа гаргаж өгдөг. Энэ нь маш том алдаа” гэж байлаа. Мөн тэрээр “…Манайхан Баялгийн сангаа байгуулж чаддаггүй.
 
 
Баялгийн сан гэдгийг гадагшаа мөнгө хадгалуулаад байвал л хөгждөг гэж ойлгодог. Гэтэл үнэндээ тийм биш. Би гадны томоохон хөрөнгийн эзэн улсуудтай ярьж байсан. “Тавантолгойн ийм уурхай байдаг юм. Энд хоёр тэрбум  ам.доллар хэрэгтэй байна. Үүнийг ямар хугацаанд  өгч  чадах вэ” гэхэд  “Хоёр  сарын  дотор өгнө” гэсэн.
 
 
Юу шаардахыг нь асуухад Тавантолгойн уурхайнхаа материалыг л өгчих. Хэчнээн нөөцтэйгөөс хэдийг нь экспортлох, хэчнээнийг нь дотооддоо боловсруулах юм тэрийгээ  л  тодорхой  болго. Та нарын тооцоо зөв  бол  хоёр сарын  дотор  л бүтнэ. Гэхдээ та нар Баялгийн сангаа  байгуулчих. Тэгээд тэр сангаараа дамжуулаад зээлээ ав. Бид зээлээ нэг  газраас өгөхгүй. Танай Тавантолгойн уурхайд аль ойр байгаа газраас нь өгнө. Харин шуудТавантолгойтой л харьцахаас Засгийн газар ч юм уу өөр хэн нэгэнтэй харьцахгүй гэдэг. Баялгийн сангаараа дамжуулж гадаадын хөрөнгө оруулалтыг  татдаг болчихоод байна шүү дээ” гэж ярьсан нь бий.
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419