Нэг сая Бельгичүүд нийлж 9 сартай охины эмчилгээний зардлыг төлжээ
1 сая гаруй Бельгичүүд нийлж 9 сартай хүүхдийн амийг аврахын тулд 1.9 сая евро цуглуулсан байна.
Нэг сарын өмнө Нурууны булчингийн хатингаршил (SMA) гэсэн өвчнөөр оношлогдсон есөн сартай Пиа охин Европт худалдаалахыг зөвшөөрөөгүй боловч АНУ-д хэрэглэх боломжтой "Zolgensma" эмийг зайлшгүй хэрэглэх ёстой болжээ. Тус эм нь одоогийн байдлаар туршилтын шатандаа байгаа учраас багагүй үнэтэй аж.
Гэвч тус эмийг худалдан авч хэрэглэхийн тулд зайлшгүй АНУ-д байх шаардлагатай аж. Мөн нэг курс эмчилгээ нь 6 сарын турш үргэлжлэх учраас охины эцэг эх цахим ертөнцөөр дамжуулан нутаг нэгтнүүдээсээ эмчилгээний зардал хүссэн байна.
Тэд "GoFundMe" хэмээх хандивын сайтаар дамжуулан хандивын аян эхлүүлсэн бөгөөд 1 сая гаруй хүн дор хаяж 1 евро хандивласан аж.
Бельги 11.4 сая хүн амтай бөгөөд Пиагийн ээж Эллен Де Мэйер хэлэхдээ, Бельгийн 10 иргэн тутмын бараг нэг нь хувь нэмэр оруулсан гэжээ.
Удахгүй Пиа охин эцэг эхийн хамтаар АНУ-д очиж эмчилгээгээ эхлэх бөгөөд түүний эцэг "Би Бельги хүн гэдгээрээ бахархаж байна. Та бүхэнд үнэхээр баярлалаа" гэж хэлсэн байна.