Өмнөд Солонгосын цагдаа нар 33 жилийн дараа цуврал алуурчинг илрүүлжээ
Өмнөд Солонгост 30 гаруй жилийн хугацаа өнгөрөхөд илрээгүй байсан цуврал аллагын гол сэжигтнээр өдгөө шоронд хоригдож буй 50 орчим насны нэгэн хоригдлыг татжээ.
1986-1991 оны хооронд Сөүлээс өмнө зүгт байрладаг Хвасонг тосгонд 13-71 насны арван эмэгтэйг хүчирхийлж, хөнөөсөн аймшигт хэрэг гарч байсан аж.
Гёнги Намбу мужийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр, улсын шүүх эмнэлэг амиа алдсан эдгээр эмэгтэйн нэгийнх нь дотуур хувцаснаас олсон ул мөрийг шинжлэхэд түүний ДНК-тай таарсан байна. Тухайн үед ганц энэ хэргийг мөрдөхөд хоёр сая гаруй цагдаагийн ажилтан дайчлагдан ажиллаж байжээ. Хэдийгээр 30 гаруй жилийн дараа сэжигтнийг илрүүлсэн ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 2006 оны дөрөвдүгээр сард дууссан тул Прокурорын газар хэрэг үүсгэх боломжгүй болсон аж.
Цагдаагийнхан ижил төстэй хэргээр торны цаана сууж буй эл сэжигтэн бусад эмэгтэйчүүдийг хөнөөсөн эсэхийг тогтоохоор ажиллах гэнэ.
Өмнөд Солонгост 2003 онд хит болсон “Алуурчны дурсамж” киног энэхүү аймшигт цуврал аллагаас сэдэвлэн бүтээж байжээ.