Монгол Улсын цөмийн статус...

Монгол Улсын цөмийн статус...

Монгол Улс цөмийн физикийн өндөр түвшний эрдэмтэн мэргэжилтэнүүдтэй байсаар ирсэн ч хэзээч цөмийн зэвсэглэлд санаархаж байгаагүй харин бүр хүйтэн дайны шувтаргаар 1992 онд П.Очирбат ерөнхийлөгч НҮБ-ийн индрээс улс гэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж түүнийгээ өдий хүртэл баталгаажуулж ирсэн цорын ганц орон төдийгүй бид хэзээ ч уран олборлож атомын цахилгаан станц болон цөмийн реактор барьж байгаагүй улс гэдгээрээ хүн төрөлхтөний өмнө бахархалтай.

Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх олон улсын гэрээний дагуу аливаа цөмийн зэвсэгтэй холбоотой асуудал түүний дотор цөмийн зэвсгийн гаралтай цацраг идэвхт материал болон цөмийн хог хаягдлыг булшлахыг гэрээгээр хуулиар хориглосон байгаа /Treaty Obligations:..3) dumping or disposing nuclear weapons-grade radioactive material or nuclear waste/.

Хэрвээ хэн нэгэн этгээд мэдэмхийрч цөмийн хаягдал Монголд булшлахыг оролдвоос бидний гадаад улс төрийн баталгаа болсон цөмийн зэвсгээс ангид байх статус хүчингүй болж үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учрах төдийгүй олон улсын өмнө гэрээгээ зөрчсөн хэргээр бид шившигт байдалд орно. Харин Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх энэхүү цорын ганц статусыг Ази Номхон далай Америк Европгүй дөрөөлөөд  дэлхий цааш нь  өргөөд аваад явах юм бол аймшигт зэвсгээс алсдаа бүх нийтээрээ ангижирч даян дэлхийд энх тайван тогтох гэрэлт ирээдэй харагдаж байна.

Цөмийн зэвсэг бол гэрлийн цацраг, цохих долгион, нэвтрэх радиац, цахилгаан соронзон импульс, цацраг идэвхт хордолт зэрэг хөнөөх хүчин зүйл нь цөмийн урвалаас ялгаран гарах энерги дээр үндэслэгдсэн хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн харгис хэрцгий үй олноор хөнөөх зэвсэг бөгөөд хэн нэгэн этгээд хэзээ нэгэн цагт түүнийг хэрэглэсэн тохиолдолд энэ нь хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. 

Одоогоор цөмийн зэвсэгтэй улсад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн Орос Америк Хятад Англи Францаас гадна, Энэтхэг Пакистан Израиль Хойд Солонгос багтдаг бөгөөд нийт цөмийн зэвсгийн 80 хувь нь Орос, Америк хоёрт ноогдож байна.

Монгол Улс нь Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн материалын биечлэн хамгаалалтын тухай конвенци, Цөмийн ослыг нэн даруй мэдээлэх тухай конвенци, Цөмийн болон цацрагийн ослын үед харилцан туслалцаа үзүүлэх тухай конвенци, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенци зэрэг цөмийн зэвсгийн талаархи бараг бүх олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон.

Эдгээрээс цөмийн зэвсгийг хянах олон улсын гол хуулийн нэг бол Монгол Улс анхнаас нь нэгдэн орсон 1996 оны Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ /ЦТБХГ/ бөгөөд одоогоор уг Гэрээг хүчин төгөлдөр болгоход голлох үүрэгтэй заавал соёрхон батлах ёстой атомын цахилгаан станц, цөмийн судалгааны реактортой 44 улсаас 36 нь л батлан Хятад Америк зэрэг 8 улс батлаагүй үлдээд байгаа тул уг Гэрээ хүчин төгөлдөр болоогүй хэвээр байна.

Уг гэрээний давуу тал нь гэвэл, ЦТБХГ-ний хэрэгжилтийг олон улсын хяналтын систем байгуулж хянахаар заагдсан бөгөөд уг системийг байгуулах нийт ажлын 75 хувийг эдүгээ хангаад байна. Энэхүү олон улсын хяналтын системд одоогоор нийтдээ 300 гаруй станц хамрагдаж байгаа бөгөөд тэдгээрт цөмийн туршилтаас үүдсэн газар хөдлөлтийг хэмжих, нэл авиаг тодорхойлох, далай тэнгисийн усан дахь дуу авиаг хэмжих гидроакустикийн, агаар дахь цацрагийн тархалтыг судлах радионуклидийн станцууд багтаж байна.

Эдгээр хяналтын станцуудын цуглуулсан мэдээллийг Вена дахь Олон улсын мэдээлллийн төвд боловсруулж, Гэрээнд оролцогч орнуудад тодорхой хугацаагаар түгээж байх учиртай. Монгол Улс энэхүү олон улсын хяналтын системийн станц байгуулах үйл хэрэгт хориод жилийн өмнөөс нэгдэн орсон нь цөмийн зэвсэггүй статусаа зарласан манай улсын хувьд улс төр, аюулгүй байдал мөн шинжлэх ухааны ихээхэн ач холбогдолтойгоос гадна уг хяналтын станцуудын мэдээллийг манай шинжлэх ухааны байгууллагууд газар хөдлөлтийн судалгаа болон бусад судалгаанд бүрэн ашиглах боломжтой бөгөөд манай мэргэжилтэнүүд орчин үеийн техник, тоног төхөөрөмжтэй танилцаж, ажиллах боломжийг давхар олгож байдаг.

Цөмийг зэвсгийг хураах хоёрдахь чухал гэрээ бол 2017 онд НҮБ-ын гишүүн 122 улсаар дэмжигдэн батлагдсан Цөмийн зэвсгийг хуулиар хорих олон улсын гэрээ юм. Уг гэрээг одоогоор цөмийн зэвсэгтэй 9 улс, НАТО-гийн холбооны ихэнх улсууд, Япон Австрали зэрэг цөмийн өндөр технологитэй орнууд дэмжихгүй байгаа тул хараахан хүчин төгөлдөр болоогүй зөвшилцөл үргэлжилж байна. Дашрамд дурдахад уг Цөмийн зэвсгийг хуулиар хорих олон улсын гэрээг анх санаачлаж НҮБ-д зүтгүүлж батлуулсан  Цөмийн Зэвсгийг Устгах Олон Улсын Хөдөлгөөн (ICAN-International Campaign to Abolish Nuclear Weapons) гэдэг байгууллагыг мөн жил буюу 2017 оны Нобелийн энх тайвны шагналаар шагнасан юм.

Одоогоос 33 жилийн өмнө 1986 оны 4 сарын 25-26 шилжих шөнө Чернобылийн Атомын цахилгаан станц /АЦС/ дээр дэлбэрэлт болоход бид Тамбовын цэргийн дээд сургуульд цөм химийн мэргэжлээр сурч байлаа. Цөмийн авари гарсан даруйд л манай сургуулийн мэргэжил нэгт орос курсант, багш нарыг түгшүүрээр Чернобыль руу явуулсан. Харин биднийг гадаадын сонсогч гээд дайчлаагүй байх. АЦС-ын голомтонд очиход цацраг идэвхт хордолт мянга дахин их, хордолтын хил хязгаарыг яг тогтоох боломжгүй байсан тул алдарт 30км-ын зоныг математик загварчлалаар анх гаргаж тавилаа гэж Семиплатинскийн полигонд цөмийн зэвсгийн туршилт дээр насаараа ажилласан орос багш маань ярьж байсан бөгөөд одоог хүртэл энэ 30км-ын хордолтын зоныг хатуу мөрдөж байна.

Атомын цахилгаан станцын дэлбэрэлт нь атомын бөмбөгийн дэлбэрэлтээс хэдэн зуу мянга дахин хор хөнөөлтэй байдаг. Учир нь, АЦС дотор цөмийн урвал хэдэн арван сар жилээр байнга явагдаж цөмийн тогоон дотор тэр хэмжээгээр урвалаас ялгаран гарах хор асар ихээр хуримтлагдан, авари осол болоход олон жил хуримтлагдсан тэрхүү хор дэлбэрэлтээр агаарт цацагдан газар орныг хэдэн зуу мянган жилээр хордуулдагтай холбоотой. Чернобылийн АЦС-ын аюул хор хөнөөл гэхэд 25 мянган жилийн дараа л арилах төлөвтэй байна.

Цөмийн хаягдал нь атомын эрчим хүчний үйлдвэрлэх явцад цөмийн реактороос ялгаран гардаг цацраг идэвхит материал агуулсан, хөргөлт болон газрын гүний булшлалт шаарддаг өндөр түвшний хог хаягдал юм.

Цөмийн хаягдлын аюул нь хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулж, үхэлд хүргэх аюултай, хорт хавдар үүсгэдэг, удмын сан урагт нөлөөлдөг альфа бетта гамма зэрэг ионжуулагч цацрагууд бөгөөд альфа цацраг гэхэд л туулах чадвараараа агаарт арванхан сантиметр явдаг ч ионжуулах чадвар асар өндөртэй тул хүний дотор организмд хоол унд амьсгалаар орвоос бүх эд эсийг ионжуулж үхлийн аюулд хүргэдэг бол гамма цацраг хэдэн метр бетонон ханыг ч нэвтлэж хүн амьтныг үхэлд хүргэх чадвартай.

Иймээс цөмийн хаягдлаас хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг Олон улсын атомын эрчим хүчний агентлагын хяналтын дор тухайн улсын засгийн газар бүрэн хариуцаж хаягдлаа аюулгүй болох хүртлээ тусгай байгууламжид хэдэн мянган жилээр ч тусгаарлан хадгалсан байх учиртай.

Цөмийн гүрнүүд өмнө нь 1993 он хүртэл цөмийн хаягдлаа далайд хаяж байгаад энэ нь олон улсын гэрээгээр хориглогдсон тул дараа нь хаягдлаа сансар огторгуйд, бүр наран дээр устгах хувилбарыг ч судалж үзээд бүтээгүй.

Өнөөгийн технологи нь өндөр түвшний цөмийн хаягдлыг керамик шилэн төлөв хэлбэрт оруулж ойролцоогоор арван мянган жилээр булшлах асуудал яригдаж байгаа нь цөмийн эрчим хүчний хөгжлийг тодорхой хэмжээгээр сааруулж, ашигласан түлшээ дахин боловсруулж хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Цөмийн хаягдалд плутони-240, плутони-241, плутони-238 зэрэг нь хадгалалтын явцад задарч алга болдог бол цөмийн зэвсгийн гол материал болох плутони-239 задарч алга бололгүй хэдэн мянган жилээр тогтвортой байх нь энэ төрлийн хаягдал нь алсдаа цөмийн зэвсгийн уурхай болох магадлалтай байгаа нь бас асуудал дагуулж байгаа юм.

Өндөр түвшний хаягдлыг булшлахад газар орон хөрсний геофизик, геохими, радиохими, цаг уур болон бусад судалгааг хийх, ялангуяа хөрсийг хэдэн зуун метр өрөмдөж гүний ус газар хөдлөлтийн байдлыг тодорхойлох зэргээр цөмийн хаягдал булшлахад хамгийн тохиромжтой аюулгүй газар орныг таван зуун метр орчмын гүнд сонгон барьж байгуулна гэдэг арав хориод жилийн ажил бөгөөд ингэхдээ олон улсын дүрмээр цөмийн хаягдал булшлагч орон өөрийн төдийгүй хөрш улсынхаа аюулгүй байдлыг давхар харгалзан үзэх үүрэг хүлээсэн байдаг.

Хэдэн мянган жилээр газар доор булшлагдсан өндөр түвшний цөмийн хог хаягдал нь гүний усыг бохирдуулах, хулгайд алдагдах, газар хөдлөлтөнд өртөх, цөмийн терроризмын бай болох, улс орнуудын хил хязгаар өөрчлөгдснөөр бусдын нутаг дээрх цөмийн хаягдал болж хувирах зэрэг асуудлуудыг давхар дагуулж байна.

Ихэнх цөмийн гүрнүүд өнөөдөр цөмийн хаягдлаа дахин боловсруулах, булшлах газраа сонгож ядан технологийн шийдлээ хүлээх зэргээр станцынхааа дэргэд гаднаа түр хадгалж байгаа нь олон улсын террористуудын анхаарлыг татаж байна. Тэд цөмийн хаягдлыг дэлбэлэх, цацраг идэвхт хаягдлыг хулгайлах, цөмийн бохир бөмбөг хийн дэлбэлэн газар орныг цацрагаар хордуулах зэргээр цөмийн болон цацрагийн терроризм үйлдэх аюултай.

Дээрхи асуудлуудаас үүдэн хүн төрөлхтөн илүү хямд төсөр аюулгүй энергийн шинэ эх үүсвэр гаргаж авахад ойрхон байгаа өнөө үед Монгол Улс уран олборлолт цөмийн эрчим хүчнээс аль болохоор зайлхийж сэргээгдэх эрчим хүч болон дотоодын бусад нөөцөө ашиглах нь зүйтэй. Наад зах нь манайх шиг нарлаг өргөн уудам нутагтай орон эзгүй хээр өмнийн говио нарны энергийн эх үүсвэр ханган нийлүүлэгч экспортлогч болгон хувиргах цаг энүүхэнд байна.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419