Зээлээ төл!

Зээлээ төл!

Та бүхэндээ энэ удаад эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл бус өөрт тохиолдсон зүйлээ хуваалцахыг хүслээ. Энэ бол Монгол төрийн аппарат хэрхэн сайн ажилладаг талаар юм. Миний хувьд хүний их эмч мэргэжлээр сургуулиа төгсөөд жижиг худалдаа хийж эхэлсэн юм. Бичиг хэргийн жижиг лангуу эхэндээ ажиллуулдаг байлаа. Канон бичиг хэргийн худалдаагаар түрээсээ төлөхөд бэрх байсан тул барааны нэр төрлөө олшруулахыг хичээж "Янмал" компанийн оймсыг түрээсэлдэг газрынхаа үүдэнд ил худалдаалж эхлэв.

"Янмал" компани нээгдээд 1 жил гаран болж байсан шиг санагдаж байна. Монгол оймс гэхээр хүмүүст их сонирхолтой шинэлэг байсан болоод ч тэр үү борлуулалт сайтай байлаа. Гадаа ширээ засаад 2 уутаар оймс авчраад зарж эхэлсэн бол өдөртөө хэд хэдэн удаа оймсны үйлдвэрлүү гүйж оймс татах болов. Хичээл сургууль цугласан намар цаг болоод ч тэр үү оймс яг л талх шиг борлогдож байв. Өглөөнөөс орой хүртэл зогсож олсон ашгаараа бичил хөрөнгө оруулалт хийв. Жижиг лангуу ажлуулдаг байснаа болиод Баянзүрх захын хажууханд жижиг оффис түрээслэх болов.

1 давхрын оффис байсан тул захруу харсан хаалга гарган үүдний өргөтгөлд хөрөнгө оруулж оймсны жижиг дэлгүүр болгон өргөжүүлсэн юм. Эхэндээ зөвхөн Янмал компанийн нэрийн оймс худалдаалдаг байсан бол төд удалгүй банкнаас зээл авч өөрийн нэрийн "Нүүдэлчин" оймсны брэндийг Янмал үйлдвэрт захиалгаар хийлгэн бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалдаг болов. Эхнэр бид 2-ийн өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөсөн зүтгэл маань 2 тор оймсноос эхэлж 30 гаруй дэлгүүрүүд болон нэрийн бөөний дэлгүүр дээр худалдаалдаг болтлоо өссөн юм. Цагаан сар, баяр наадмын үзэсгэлэн худалдаа алгасахгүй оролцдог байлаа. Сайхан өрнөж байсан жижиг бизнест маань асуудал тулгарсан юм.

Тэр бол долларын ханш гэнэт ихээр өссөн явдал байлаа. Янмал үйлдвэр тухайн үед түүхий эд, хөвөн даавуун утасаа Солонгосоос татна. Доллар өслөө, түүхий эдийн үнэ өслөө, тээврийн зардал өслөө, үйлдвэрээс гарах нэгж бүтээгдэхүүний үнэ өслөө, миний захиалгын оймсны үнэ өслөө харин миний оймсны худалдаалах үнэ өсөөгүй юм. Нэг оймсноос хэдхэн зуун төгрөгний ашиг хардаг байсан болохоор өртөг нэмэгдэх үед ашгийн өгөөж улам багасч зардлуудаа нөхөж чадахаа болив.

Үнэ ээ нэмэхээр борлуулалт багасах нь тодорхой. Зах зээл дээр би ганцаараа оймс зарж байгаа биш, оймсны зах зээл дээр дөнгөж бойжиж байсан жараахай надад доллар өссөн нь хүнд байсан юм. Доллар өссөн шалтгаан өнөөх л хэдэн популист улс төрчдийн үр нөлөө байж таарсан юм. Үнэ ээ өсгөөд дэлгүүрүүдэд өгөх гэхээр ядаж байхад дэлгүүрүүд нь их өндөр хувь авна аа. Номин гэхэд л тухайн үед 31 хувийг нэг оймсны борлуулалтнаас авдаг байсан юм. Миний түрийвчинд доллар байхгүй, би доллараар худалдаа тооцоо хийдэггүй хэдий ч доллар миний амьдралд хэрхэн нөлөөлдгийг ингэж мэдэрсэн юм даа. Доллар өссөн цагаас дөнгөж асаж эхэлж байсан жижиг бизнес маань дүрэлзэж чадалгүй унтрах болсон юм.

Дэлгүүрүүдэд оймсоо нийлүүлэхийн тулд компани үүсгэсэн байсан юм. Зүгээр суусангүй. Оюу толгой компани ханган нийлүүлэгч бүртгэх сургаар компанийнхаа мэдээллийг илгээж бүртгүүлснээр Оюу толгойд жижиг хэмжээний бараа нийлүүлдэг болов. Нэг удаа миний хувьд нэлээд том хэмжээний бараа нийлүүлсэн юм. Эхлээд бараа нийлүүлэх үнийн саналаа явуулаад бараагаа нийлүүлэх тэр үед мөн доллар дахин өссөн байв. Гаднаас худалдан авалт хийж байсан болохоор үнийн зөрүүнд ашиггүй ажиллав.

Арга аа барсандаа НӨАТ-ын орж ирсэн мөнгийг алдагдлаа нөхөх гээд хийчихэв. Ингээд л эргэлтийн хөрөнгө хумигдаж хэцүү байдалд орсон юм. Зээл төлнө, дээр нь НӨАТ-ын өртэй болоод хоцров. Ингээд бизнес хийхээ больё цалинтай ажил хийе гээд төрийн албанд ажиллаж үзлээ. Цалин бага. Ядаж байхад жинхэлтэл цалин өгөхгүй гэв. Ингээд 2 сар хэртэй төрдөө цалингүй ажиллав. Энэ үед 2 дахь хүүхэд маань гарчихсан эхнэр хүүхдээ хараад гэртээ би гэж хүн цалингүй төрийн албан хаагч дээр нь зээлтэй, бас дээр нь НӨАТ-ын өртэй гээд татвараас байнга залгана.

Гүрийсээр зээлээ төлөөд дуусав. Харин НӨАТ-ын өр болох 5 сая гаран төргөгийг төлж чадахгүй явлаа. Татварын албанаас намайг шүүхэд өгөөд шүүхийн шийдвэрээр НӨАТ төлөх болсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч манайд ирж мэдэгдэв. Учир байдлаа хэлж бага багаар нь дараад дуусгана гэдгээ ч хэллээ. Хэлснээрээ боломжтой үедээ 500 мянгаар нь үе үе хийж байв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч төрийн хувцастай хүн гэрт ирээд суучихна, ажил дээр чинь ирсэн байна гээд утасдана. Болдог бол өгчихмөөр байсан ч тэр үед үнэхээр болж өгөхгүй байсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар төрийн ажлыг айхтар сайн хийж байгаа нь эцэстээ надад стресс дарамт болж байсан юм. Ингэж дарамтлуулсаар бага багаар нь өгсөөр НӨАТ-ын өрөө дарж дууссан юм. Бусдын хувьд бага байж болох ч арга аа олохгүй явсан үед минь их мөнгө байлаа 5 сая гаран төгрөг. Гэхдээ л би төрд өргүй өрөө дарж чадсандаа баяртай байдаг юм. Монгол төр, шүүх засаглал, шүүхийн шийдвэр ямар сайн ажилладаг болохыг тэр үед сайтар ойлгосон юм. Тийм болоод ч тэр үү ЖДҮ-ийг дэмжих зээлийг Улс төрчид аваад байгааг харахаар дургүй минь хүрдэг, намайг дарамталж төлүүлсэн мөнгөөр улс төрчдийн зээлийг дарж байгааг харахаар дургүй минь хүрдэг.

Ийм үйлдлийг тэвчиж чаддаггүй болохоор эрхэм гишүүн Ц.Гарамжавын бизнесийн 10 гаруй тэрбумын өрийг Монгол банкны эрсдэлийн сангаас хаасан асуудал сөхөгдөж ирж байгаа энэ явдалд дуугүй өнгөрч чадахгүй нь уучлаарай эрхэм гишүүнээ. Монголын төрд төлөх ёстой мөнгө өө төл үгүй бол Ерөнхий сайдынхаа хэлдгээр Монголын төрөөс зайлаад өг!

Ард түмэн бид шударга нийгмийг хүсч байна!!!

Хүндэтгэсэн,
Цахим Эмч

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419