Дональд Трамп Японы эсрэг тавьсан худалдааны хоригоо сулруулна
АНУ болон Япон худалдааны татварын асуудлаар эхний шатны тохиролцоонд хүрсэн бөгөөд худалдааны салбар дахь талуудын хэлэлцээрийг эцсийн байдлаар ойрын хэдэн долоо хоногт байгуулна гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Япон улстай үүсээд буй татварын саад тотгорын асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрснийг мэдэгдэхэд таатай байна. Энэ асуудлыг эцэслэн ойрын долоо хоногт хэлэлцээр байгуулна” хэмээн Д.Трамп хэлсэн байна.
АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулсан тохиолдолд Америкийн үхрийн мах болон дарсны нийлүүлэлтэд ногдуулах татварыг Япон улс бууруулах юм уу бүрмөсөн цуцлах бодолтой байгаа талаар “Nikkei” сонин өнгөрсөн ням гарагт мэдээлсэн юм.
Тодруулбал, баримт бичиг хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний дараа 5-7 жилийн хугацаанд АНУ-ын дарсны импортын нэг литрт ногдох татварыг 15 хувиар бууруулах ажээ. Түүнчлэн Япон улс Америкийн үхрийн маханд ногдуулсан татварыг 2023 он гэхэд 33.5 хувиас 9 хувьд хүргэж бууруулахаар төлөвлөж байгаа гэнэ.