"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ
ЦЕГ-аас “Эрэл” группийн ерөнхий захирал Б.Эрдэнэбатыг залилан, луйвар, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасан байна. Үүнийг үндэслэлтэй гэж үзээд өнгөрсөн долоо хоногт түүнийг яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ. Б.Эрдэнэбат нь Хас, Хаан зэрэг хэд хэдэн банкинд их хэмжээний өртэй төдийгүй барьцааны зарим хөрөнгийг нь хураах тухай шүүхийн шийдвэр ч гарчээ. Erennews.mn сайтад мэдээлснээр бусдаас хөрөнгө оруулалт нэрийдлээр олон тэрбум төгрөг залилан авсан байж магадгүй үндэслэлээр түүнийг шалгаж байгаа аж. Түүний эзэмшилд байдаг “Ариг” банкны дүрмийн санг нэмэгдүүлэх талаар ч удаа дараа шаардлага тавьсан байна. Харин Б.Эрдэнэбат болон түүний групп энэ шаардлагыг биелүүлэх эрх зүйн болон хөрөнгийн чадваргүй болсон аж.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин