Виктор Тадаши Итакүсү: Монголчууд яагаад хүчтэй байдгийг мэдэхийг хүсч байна

2019-09-16, 10:26 Cпорт 1,349 0
Виктор Тадаши Итакүсү: Монголчууд яагаад хүчтэй байдгийг мэдэхийг хүсч байна
Японы домогт тамирчин самбо, жүдогийн спортын мастер  Виктор Тадаши Итакүсү Монголд анх удаа ирж буй. Тэрээр амралтын хоёр өдөр Өвөрхангайд болсон жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тамирчидтайгаа хамт оролцоод өнөөдөр нутаг буцаж байна. Түүнийг Улаанбаатарт хэдхэн цаг саатах үед нь уулзаж ярилцлаа.
 
-Монголд ирэх урилгыг анх хэрхэн хүлээж авав. Мэдээж олон ажил амжуулахаар төлөвлөсөн байх?
 
– Гавьяат дасгалжуулагч Г.Энхбаярын урилгаар жүдогийн тэмцээнд хүүхдүүдээ дасгалжуулахаар ирсэн. 11 тамирчин, асран хамгаалагчид гээд 20-уулаа ирсэн. Мэдээж тэмцээндээ амжилттай оролцож ялахыг хүсч байна. Мөн Монголд ирсэн хамгийн том зорилго бол Монгол, Японы найрамдалт харилцааг улам сайжруулж, бэхжүүлэхийг хүсч байна.
 
-Манай хоёр улсын спортын хамтын ажиллагаа хэр өргөжиж байна вэ?
 
-Миний хувьд Монгол, Япон улс маш дотно найрамдалт харилцаатай  гэж боддог. Миний Монголд ирсэн бас нэг том зорилго бол монголчууд яагаад ийм хүчтэй байдгийг судалмаар байна. Японы сумод Монголчууд түрүүлэхийг хараад яагаад ийм хүч чадалтайг нь өөрийн биеэр харж мэдрэхээр ирсэн. Миний бодлоор Монгол Улс зун халуун, өвөл тэсгим хүйтэн, адуу маллаж биеийн хүнд хүчир ажил хийж нүүдэлчин уламжлалтай учраас монгол хүн хүчтэй байдаг байх.
 
-Монгол тамирчдын барилдааны онцлогийг хэрхэн хардаг вэ. Магадгүй монгол тамирчдыг дасгалжуулахыг хүсдэг байх?
 
-Япон хүмүүс барилдааны талбар дээр техникийн талдаа маш сайн байдаг. Харин Монгол хүн биеийн чадал, барилдааны ур чадвараараа илүү. Монголд жүдо, самбогоор тамирчдыг дасгалжуулах боломж олдвол заавал ирэх болно. Монгол тамирчид техникийн чадварыг ур чадвар, бяр тэнхээтэй төгс хослуулж чадвал ирээдүйд Монгол орон спортын хаан улс болох байх.
 
-Та дунд сургуульд багшилдаг юм билээ. Шавь нараа хэрхэн бэлтгэдэг вэ?
 
– Би Күмамото мужийн төв ахлах сургуульд багшилдаг. Дунд, ахлах, их сургуульд багшилж самбогийн суурийг нь заадаг. Би жүдо, самбод үнэхээр дуртай. Миний бодлоор биеийн чадал, оюун ухаан сэтгэл санаагаа нэгтгэж байж хүчтэй болдог. Сэтгэл, бие, техник гурвыг хослуулж чадвал амжилт гаргана гэсэн үг байдаг. Тиймээс би шилдэг тамирчин олохын тулд Японыг бүхэлд нь тойрсон.
 
Миний самбогоор барилдахдаа хийдэг хамгийн гол мэх бол өчих. Хүмүүс цэвэр ялахыг хүсдэг бол өчих мэх хийж байгаа тохиолдолд өрсөлдөгч маань “Бууж өглөө” гэж биед гурван удаа хүрэх мөчид жинхэнэ ялалтын амтыг мэдэрдэг. Миний шавь нар дандаа мундаг тамирчид, аваргууд байдагт би хамгийн их бахархдаг. Тэрдундаа миний заасан өчих мэхээр амжилт гаргадаг болохоор бахархалтай сайхан санагддаг.
 
Японы Самбогийн холбоо тийм ч идэвхтэй ажилладаггүй. Тиймээс би сайн дураараа  Японыг тойрч хүүхдүүдэд самбо, жүдо заадаг. Энэ бүх зардлаа хувиасаа гаргаад явахаар эргэн тойрны зарим хүн гайхдаг ч миний чин хүсэл бол самбогийн спортыг хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно.
 
-Олимпод оролцож байсан уу. Токио 2020-д тамирчдаа дасгалжуулж байгаа юу?
 
-Олимпод нөөц тамирчнаар оролцож байсан. Олимпийн өмнөх бүх тэмцээнд түрүүлдэг ч олимпийн сорилго тэмцээнд оролцохдоо ялагдчихдаг. Яагаад тэгдэгийг нь ойлгодоггүй. Магадгүй аз дутдаг байх. \инээв\
 
Одоохондоо олимпод тамирчдаа дасгалжуулж амжаагүй байна. Миний спортоор хичээллэсний хамгийн том зорилго бол спортоор дамжуулж эх дэлхийд энх тайван тогтоохыг хүсдэг. Ямар нэг дүрэмгүйгээс эх дэлхийд дайн, үймээн самуун, муу зүйл болж байна. Харин спортоор олон хүнийг төлөвшүүлж амар тайван, сайн сайхныг тогтоохыг хүсдэг.
 
-Таны овог их содон. Орос овогтой япон самбо мастер болсон түүхээсээ товчхон ярихгүй юу?
 
-Миний самбогийн багш Виктор Кога гээд орос хүн байсан. Багш маань ЗХУ-ын спортын мастер цолтой. Жүдогоор барилдаж байхдаа олимпод оролцох зорилго тавьсан юм. Тэгээд барилдааны техникийг нь сонирхож байгаад олимпод оролцохын тулд самбогоор барилдахаар шийдэж 18 насандаа Виктор багшийн шавь болсон. Самбогоор хичээллээд хүүхдүүдэд заахад багш маань “Чи миний Виктор гэдэг нэрийг ав” гэж хэлсэн. Самбогоор багшлахдаа Виктор, жүдогоор хичээллэхдээ Тадаши нэрээ ашигладаг.
Намайг Виктороор овоглоход аав, ээж, ойр дотныхон, олон нийт маш сайхан хүлээж авсан. Аав, ээж маань алдартай тамирчныг мэддэг байсан учраас дэмжсэн. Тамирчидтайгаа тэмцээнд оролцоход дэвжээн дээр Виктор гэж дууддаг. Би ч гэсэн энэ нэрэндээ дуртай. Бахархдаг.
 
-Тив, дэлхийн олон тэмцээн уралдаанд амжилт гаргаж байв уу?
 
-Токиогийн жүдогийн аварга шалгаруулах “Их дуулга” тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. 1990 онд олон улсын тэмцээнд монгол тамирчныг ялж түрүүлж байсан. Жүдогийн дэлхийн хамгийн том тэмцээнд 60 кг-ийн жинд Д.Баттулга гэдэг тамирчинтай барилдаад ялсан.
 
-Монгол тамирчинтай барилдахад ямар санагдсан бэ?
 
-Тэр үед Д.Баттулга маш алдартай тамирчин байсан. Миний хувьд 18 настай залуухан тамирчин байлаа. Эргэн тойрны хүмүүс бүгд л энэ тэмцээнд туршлагатай бөх ялна гэж хэлж байсан ч би тэр үед хамаг хүчээ дайчлаад ялсан даа.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419