Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэдэгт хуульчид санал нэгджээ

Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэдэгт хуульчид санал нэгджээ
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж дууссан. Олонхоороо дэмжиж баталсан уг төслийн эхийг дэмжих эсэхийг ард түмнээс асуухаар болоод байгаа билээ. Ингэхдээ Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөр утга агуулгатай асуултыг давхардуулан асуухгүй байхаар зохицуулсан байдаг аж. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн уг заалтыг үл харгалзан, ард нийтээс санал асуухдаа “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу эсвэл парламентынх уу” гэдгийг тодруулах ёстой гэж үзээд тогтоолын төсөл боловсруулан УИХ-ын даргад өргөн барьсан. Гэтэл Үндсэн хуульд Монгол Улс нь парламентын засаглалтай байна гэдгийг хоёрдмол утгагүйгээр тайлбарласан нь өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй. Харин Ерөнхийлөгчийн зүгээс ийм санал гаргаж байгаа нь Үндсэн хууль дахь засаглалын хэлбэрийг үгүйсгэсэн ноцтой үйлдэл буюу Ерөнхийлөгч өргөсөн тангаргаасаа няцлаа гэсэн дүгнэлтийг улс төрийн хүрээнийхэн төдийгүй хуульчид нэгэн дуугаар илэрхийлж .байгаа юм. Өөрийн эрх хэмжээг нэмэгдүүлэхийг санаархсан Төрийн тэргүүний энэхүү санал нь түүнийг эгүүлэн татах буюу огцруулах хангалттай үндэслэл болсон гэж дүгнэх хүн ч олон байна. Тиймээс бид энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан дээрх үйлдэл нь Үндсэн хуулийн зөрчил мөн үү, тийм бол Төрийн тэргүүн ямар хуулийн зүйл, заалтыг зөрчсөн бэ гэдэг асуултад хуульчдын илэрхийлсэн байр суурийг тоймлон хүргэе.
 
 
Х.ТЭМҮҮЖИН: Ерөнхийлөгчийн том ах, хаан байх гэсэн шунал нь Монгол Улсыг бариул болгох эрсдэлтэй
 
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэрийг ард түмнээс асууя гэж байгаа нь Төрийн тэргүүний хувьд зохимжгүй бөгөөд сонирхлын зөрчилтэй үйлдэл. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон дагалдах бусад хуулиар төдийгүй Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар хүртэл хориотой зүйл. Харамсалтай нь Ерөнхийлөгч ямар засаглалтай байхыг ард түмнээс асууя гэх санаачилга гаргачихлаа. Ингэснээр хуульчдын дунд болон улстөрийн хүрээнд багагүй маргаан өрнөж байна. Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад “Энэ хуулийг чанд сахин биелүүлэх болно” гэдгээ тангараглачихсан хүний хувьд тангарагаасаа няцсан эсэх асуудал яригдаж таарна. Энэ мэт хууль зүйн маргаанаас гадна улс төрд хэн хүчтэй вэ гэдгийг харуулах оролдлого гэдэг талаас “Би хүчээ харуулж байна” гэдэг талруугаа явчихаж магадгүй эрсдэл. Би хувьдаа нэг л зүйлээс болгоомжилж байна.
 
Монгол дотроо том ах эсвэл хаан байх гэсэн тачаал шунал гадна талдаа Монгол улсыг хөнгөхөн залж чиглүүлэх бариул болгох эрсдэлтэй. Зарим нэг улстөрч шоронд орохгүйн тулд Монгол Улсыг шорон болгож болохгүй шүү дээ. Тийм учраас Монгол Улс хүний зрхийг хагас дутуу ч гэсэн эрхэмлэдэг. Авлига тал талаас нь мэрээд байгаа ч хууль ёстой улс орон шиг оршиж байгаагийн болон хоёр том гүрний дунд цэнхрээрээ үлдэж буйн гол учир шалтгаан нь парламентын бүгд найрамдах засаглал юм шүү дээ.
 
 
Б.ЭНХБАЯР: Ерөнхийлөгч Үндсэн хуулиас давж алхсан
 
/Хууль зүйн дэд сайд асан/
 
-Төрийн тэргүүний дээр Үндсэн хууль байгаа. Түүнээс Төрийн тэргүүн нь Үндсэн хуулийнхаа дээр гарчихаж болохгүй. Үндсэн хууль гэдэг бол эцсийн эцэст ард иргэд нь төрөө хэрхэн хянах вэ гэдэг баталгаа юм шүү дээ. Гэтэл Төрийн гурван өндөрлөг нь Үндсэн хуулийнхаа дээр гарахыг манай Үндсэн хуулиар зөвшөөрөөгүй юм шүү. Бүх эрх мэдэл эцсийн мөчид ард түмний гарт байгаа. Тийм учраас ямар ч хүн төр, улс удирдах эрх мэдэлтэй болсон байлаа түний эрхэмлэн баримтлах ёстой үнэт зүйл буюу судар нь Үндсэн хууль юм. Үүнд халдах эрх хэнд ч байхгүй. Ийм байтал Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг ямар байх вэ гэдгийг ард түмнээсээ асууя гэж санал гаргаад, өөрийн гарын үсэг бүхий саналыг УИХ-ын даргад өргөн барьсан нь Үндсэн хуулиасаа давж алхсан буюу өргөсөн тангаргаасаа няцсан гэдэг үндэслэлээр 1992 онд ард нийтээрээ баталсан Үндсэн хуулийн гол суурь үзэл баримтлалд халдсан явдал болно. Ийм үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд очих, цаашилбал Үндсэн хуулийн хариуцулага ярих хэмжээнд асуудал дэгдээх боломж бүхий үйлдэл болсон.
 
1992 онд баталсан Үндсэн хуулийг ард нийтээр баталсны гол баталгаа нь дарга нарыг иргэд хянахаар зориулагдсанд байдаг юм шүү дээ. Тийм учраас ямар ч том дарга байсан Үндсэн хуулийн асуудлыг хөндсөн л бол иргэн хэн бугай ч Үндсэн хуулийн Цэцэд хандаж, хянуулах боломжтой, эрхтэй. Ерөнхийлөгч араамандаа л байх хэрэгтэй. Араам нь Үндсэн хууль юм.
 
Ж.СҮХБААТАР: Ерөнхийлөгч дур зоргоор авирлаж буй нь тангаргаасаа няцсан үйлдэл
 
/УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн ухааны докторант/
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Тамгын газрын даргаараа уламжлан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.4-ийг дагаж мөрдөхөд эргэлздэгээ илэрхийлсэн санал, санаачилга дэвшүүллээ. Энэ бол Үндсэн хуулийн ноцтой зөрчил. Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах улсын хэлбэртэй байх уу, парламентынх уу гэдгийг асуух санал гаргасан нь төрийн удирдлагын хэлбэрийг асуух төдий бус цоо шинэ Үндсэн хуулийг боловсруулж батлахыг шаардана.
 
Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Үндсэн хуулийг дээдлэн сахихаа тангарагласан тангарагтан.
 
Гэтэл өөрийн хашиж буй төрийн дээд албан тушаалтай шууд холбоотой асуудлаар сонгогдсон хойноо дур зоргоор авирлах үйлдэл гаргаж буй нь тангарагаасаа няцсан үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй. Улсын иргэн миний хувьд энэ бол аймшигтай санаархал гэж үзэж байна. Хэдэн шүүгчийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын асуудал болгоод тэндээ нухацтай ярьдаг мөртлөө төрийн удирдлагыг солих эсэх улсын том хэргийг асуулгын хавчуургад шургуулах тухай мэдэгдэх нь Төрийн тэргүүний ажил мөн үү. Энд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шууд хөндлөө. Үндсэн хуулиа нэмж засах гэж зорьсон болохоос Үндсэн хуульгүй болох санаархал дэврэхэд өгөөш шидэж таарахгүй.
 
О.МӨНХСАЙХАН: Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан
 
Хууль зүйн ухааны доктор, дэд профессор/
 
-1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал нь парламентын тогтолцоо. Парламентын тогтолцоог өөрчлөх буюу үүнээсээ татгалзах эсэх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт биш. Харин шинэ Үндсэн хуулийн асуудал. Парламентын тогтолцоог өөрчлөх агуулгатай Ард нийтийн санал асуулга явуулахыг Үндсэн хууль зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль өөрөө өөрийгөө устгах асуудлыг санаачилж хийхийг Ерөнхийлөгчид ч, УИХ-д ч зөвшөөрөөгүй. Үндсэн хуулийн 68.2-т зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар л Ард нийтийн санал асуулга явуулж болохоор заасан. Мөн, Үндсэн хуулийн 32.2-т заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж энэ Ерөнхийлөгч тангараг өргөсөн атлаа уг Үндсэн хуулийнхаа амин сүнс болсон парламентын тогтолцооноос татгалзъя гэж байгаа нь тангаргаасаа няцсан ноцтой үйлдэл мөн. 2018 оны намрын чуулганы нээлтэд бас ийм зүйл хэлсэн, өнөөдөр. Үүнийгээ бодит үйлдэл болгож байгаа нь төрийн тэргүүн буюу үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд байж болохгүй алхам. Парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэсэн асуулт асуух Ерөнхийлөгчийн санаачилга нь уг журмын хуулийг процедурын болон агуулгын талаас нь ноцтой зөрчиж байгаа юм.
 
Парламентын засаглал бол манай улсын аюулгүй байдлын баталгаа. Ерөнхийлөгчийн засаглалтай болвол Ерөнхийлөгч гэсэн нэг субьект Монгол Улсын хувь заяаг шийдвэрлэх хэтэрхий том эрх мэдэлтэй болно, иргэд хянаж чадахгүй байдал руу орох өндөр эрсдэлтэй. Тэр хүчтэй Ерөнхийлөгчийг гаднын нэг улс эсвэл эдийн засгийн ашиг сонирхолтой нэгэн зүй бусаар нөлөөлөх юм бол Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халтай.
 
Б.ГҮНБИЛЭГ: Төрийн тэргүүн хуулиа сахисангүй
 
/Хууль зүйн ухааны доктор/
 
Ерөнхийлөгчийн засаглалд эрмэлзэж байгаа нь сэтгэхүйн хувьд хаанчлал буюу өөрийнхөө хийх ёстой үйлдлийн хэмжээ хязгаарыг хэтрүүлэх байдалд шилжсэнд сэтгэл түгшиж байгаагаа хэлье. Хэрвээ цаашид яг ийм байдлаар асуудалд хандаад Монгол Улс ийм Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол эргээд хэт их эрдэх, нэг хүний засаглал тогтох аюултай. Ерөнхийлөгчийн засаглалд санаархах нь Үндсэн хуулийн бус арга байхгүй юу. Ерөнхийлөгч ийм асуудлаар улс төрийн тоглолт хийдэг хүн биш. Харин Монгол Улсын үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, бэлгэ тэмдэг болж ажиллах тангараг өргөсөн. Тиймээс хуульчдын зүгээс маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Төрийн тэргүүн хуулиа сахихгүй байна, ноён нуруугүй байна л гэж дүгнэх байна. Х.Баттулга гуай одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулиа сахиж, мөрдүүлнэ гэж тангараг өргөөд Ерөнхийлөгч болсон. Үндсэн хуулийг ард нийтээс асуух хуулийн зохицуулалттай буюу санал асуухдаа өөр асуултыг хольж, хутгах боломжгүй. Ерөнхийлөгчийн засаглалыг асууна, Үндсэн хуулийг өөрчилнө гэдгээ хэлэхгүй байж байгаад нэг нь нөгөөдөө гомдох маягаар улс төрийн тоглолт хийж байна. Хамгийн гол зүйл нь Үндсэн хуульт ёсны дагуу Ерөнхийлөгч болсон хүн Үндсэн хуулиа бүтэн ойлгохгүйгээр хийж буй мэдэгдлүүдэд учир байна. Хамгийн сөрөг үр дагавар нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явуулж буй хэлэлцүүлгийг “Муу муухай юм, дорвитой өөрчлөлт хийсэнгүй” гэдэг мессеж хамгийн хортой. Үүнийг зарим нь “хорлон сүйтгэх ажиллагаа" гэж мэдэгдсэнийг тодотгоё.
 
Ж.ЭРХЭМБААТАР: Ерөнхийлөгч хууль бус санал гаргасан 
 
/Хуульч/
 
-УИХ-ын гишүүд хэлэлцээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эх текстийг баталчихлаа. Ингэснээр Үндсэн хуулийг өөрчлөх эсэх эрхийг ард түмэнд шилжүүлчихлээ гэсэн үг. Энэ бол иргэдэд хууль батлах эрхийг нь өгч буй хэрэг юм. Энэ санал хураалтад насанд хүрсэн бүх хүн оролцоно. Эцсийн дүндээ ард түмэн хууль батлах эрхээ эдэлж байгаа нь энэ. Харин Ерөнхийлөгч өөрийн гаргасан саналаа татах нь үндсэн хэлэлцүүлэгт огт нөлөөлөхгүй. Учир нь Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг эхлүүлчисэн байхад дундаас нь Ерөнхийлөгч өөрийн саналаа оруулж ирсэн. Энэ бол санал төдий юм. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрөөд зөвшилцлийн ажлын хэсгийг ахлаад явсан шүү дээ. Харин ерөнхийлөгч гаргасан саналаа татах нь хууль зүйн ямар нэгэн үр дагаварт хүргэхгүй. Гагцхүү ард түмнээс Үндсэн хууль батлуулах эсэх санал асуулгын дундуур хоёр, гурав дахь асуулт болгож засаглалын хэлбэрийг өөрчлөх эсэх асуудлаар санал гаргасан нь хууль бус үйлдэл болсон. Иргэд төр барих эрхээ хэрэгжүүлж буй процессын дундуур өөр агуулгатай санал асууя гэж байгаа нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд оролцож, зохион байгуулж тэр бүү хэл, удирдаж оролцсон хүн шүү дээ. Тэгэхээр ийм үйлдэл гаргах нь төрийн тэргүүн, Монгол улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Үндсэн хуулийнхаа баталгаа болж ажиллах үүрэгтэй өндөр, дээд албан тушаалтны зүгээс гаргаж боломгүй үйлдэл гаргасан гэж харж байгаа.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419