Жүдогийн шигшээгийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа хүлээлгэн өглөө
2019 оны Токиогийн ДАШТ-д Үндэсний шигшээ баг оролцон, тамирчдаас МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль авч, бусад тамирчид ганзага хоосон ирсэн юм. Тэгвэл өчигдөр Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нар ажлаа өглөө. Тэд тамирчдын тэмцээн уралдаанд амжилт гаргаагүй хариуцлагыг үүрч, ийн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгч байгаа аж. Энэ талаар Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням “2019 оны Токиогийн ДАШТ-д Үндэсний шигшээ баг оролцон, тамирчид маань ард түмнийхээ хүсэн хүлээсэн алтан медалийг авч чадалгүй хүрэл медаль хүртсэн учраас шигшээ багийн нийт дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгч, ард түмнээсээ уучлалт хүсэж байна” гэсэн юм.