Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...
Цэцэрлэг болон сургуулийн насныхантай ээжүүддээ гэж хэлэхэд 9 сарын 15-наас 10 сарын 15 хүртэл хүйтэн дулаан солигдоод байдаг энэ үед л жоохон анхаарал халамж арчилгааг илүү хийгээд өгөөрэй.
Сэрүүхэн, хүйтэн ээлжилж байгаа болохоор өглөө оройдоо хүйтэн болж байна.
- Хувцсыг нь тохируулах
- Хамарт нь тос байнга түрхэх
- Хүзүүнд нь сармис зүүлгэх
- Орой хөлийн булчин болон хөлийг нь заавал угаах
- Өглөө үс буюу толгойг нь заавал самнах
- Шингэн сайн уулгах (хярам, ус, бор цай)
- Заавал халуун бүлээн хоол өгөх
- Чихрийн хэрэглээг багасгах, оронд нь алим, тарвас, нэрс жимс идүүлэх боломжгүй бол ааруул, ээзгийний шүүс уулгах. Өдөр бүр биш ч гэсэн хаяадаа заавал өгөх
- Хуурай сүү, тараг хэрэглэдэг бол заавал кальцийн төрлийн бэлдмэл хэрэглэх
- Хөлийн ул, гарын алганд нь заавал иллэг хийх, орой биш хэдийд ч хийж болно.
- Шөлтэй хоол идүүлж байх
- Амыг нь давстай усаар зайлуулах
- Гарыг нь сайн угаалгах
- Сайн унтуулах
- Нар, салхинд сайн гаргах
Энэ хэдэн зүйлсийг ягштал зуршил болгоод ганцхан сар болчихвол дархлаа тогтчихдог шүү. Хавар 4 сар болтол дажгүй.
АМЖИЛТ ХҮСЬЕ
Эх сурвалж: Фэйсбүүк