Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг баривчилжээ
Ч.Алтанхуягийг өчигдөр АТГ авилгын хэргээр цагдан хорьжээ. Тэрбээр өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашиж явсан нэгэн. Ч.Алтанхуяг нь 2017 оноос Эрүүл мэндийн даатгалын газрын даргаар ажилласан билээ. Улмаар Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр түүнийг ийнхүү шалгаж эхэлсэн байна.