Цахим худалдааны салбарт толгой цохидог “Alibaba” компанийн тэргүүн Жек Ма мягмар гарагт огцорсноор тус компанийн нэгэн эрин үе өндөрлөж байна.
Англи хэлний багшаар ажиллаж байсан Компьютерын ухааны мэдлэг дутмаг Жек Магийн 1999 онд 33 настайдаа үүсгэн байгуулсан “Alibaba” компани дэлхийн цахим худалдааны хамгийн том фирмүүдийг нэг билээ. Мөн Жек Ма өөрийн гаргасан амжилт болон өнгөлөг хувцаслалтаараа Хятадын бизнес эрхлэгчдийн дундаас тод томруун ялгарч чадсан юм.
Түүнийг халааг “Alibaba” компанийн гүйцэтгэх захирал Даниэль Жан авах аж. Өнгөрсөн хугацаанд “Alibaba” компанийн үнэлгээ 480 тэрбум ам.долларт хүрч, Жек Ма Хятадын хамгийн чинээлэг иргэн болсон байна.
Хятадын Ханжоу хотын зүүн хэсэгт амьдардаг ядуу гэр бүлд төрсөн Жек Ма өөрийн карьерээ багшийн ажлаар эхлүүлжээ. Харин одоо "38.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жек Ма дэлхийн хамгийн чинээлэг тэрбумтнуудын жагсаалтад бичигдэж байна" гэж “Forbes” сэтгүүл мэдээлж байжээ.