Хойд Солонгос Японы тэнгис рүү үл мэдэгдэх хоёр пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээллээ. Пуужинг БНАСАУ-ын баруун хэсэгт байрлах Пёнчан Намдо мужаас өнөө өглөө хөөргөсөн байна. Түүнчлэн БНСУ-ын цэргийнхэн Хойд Солонгосын цэргийн ажиллагааг үргэлжлүүлэн хянаж, сэрэмжтэй байгаа гэдгийг онцоллоо.
"Манай цэргийнхэн байнгын бэлэн байдалд шилжсэн" гэж Японы өөрийгөө хамгаалах хүчин мэдэгджээ. Японы Киодо агентлагийн мэдээлснээр хоёр пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд хүрээгүй бөгөөд тус улсад аюул занал учруулаагүй байна.
"Баллистик пуужин манай эдийн засгийн онцгой бүсэд хүрсэн гэсэн ямар ч мэдээлэл бидэнд алга. Шууд аюул заналхийлээгүй" гэж агентлаг засгийн газрын эх сурвалжаас иш татан иш татан мэдээлжээ.
Сануулахад, БНАСАУ энэ оны долдугаар сараас пуужингийн туршилтаа дахин эхэлсэн. Гэхдээ Япон тэнгисийн усанд унасан пуужингууд улс орны аюулгүй байдалд хохирол учруулаагүй ч НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна хэмээн Токио мэдэгдсэн юм.