Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди НҮБ-ын гишүүн орнуудад хандан үг хэлэхдээ нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хориглоно гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр нэг удаагийн хуванцар хог хаягдлаас салах үйл хэрэгт хүчин чармайлт гаргаж, хуванцар бүтээгдэхүүнд баяртай гэж хэлэх анхны том алхам хийхийг ард иргэддээ уриалжээ. Мөн Энэтхэгт хуванцар бүтээгдэхүүний 70 орчим хувийг дахин боловсруулахгүйгээр шууд хаядаг болохыг тус улсын Байгаль орчны яамны мэдээлэлд дурдсан байна.
Н.Моди хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хориглоно гэж анх удаа мэдэгдэж байгаа нь энэ биш юм. Тэрбээр өмнө нь 2018 оны зургадугаар сард “2022 он гэхэд Энэтхэг улс нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнээс ангид орон болно” гэж мэдэгдэж байжээ.