Баруун Африкийн Буркина Фасо улсын хойд нутагт хоёр халдлага болсны улмаас 29 хүн амиа алдсан байна.
Тодруулбал, Барсалого бүс нутгийн газарт суурилуулсан тэсрэх бөмбөгийг ачааны автомашин дайрсны улмаас 15 хүн амиа алдсан бол Санматенга мужид хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан цуваа халдлагад өртсөний улмаас 14 хүн амиа алдсан гэж Буркина Фасогийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ремис Данджину мэдэгджээ.
Мөн уг халдлагын үеэр амиа алдсан хохирогчдын дийлэнх нь мөргөлдөөнөөс болж орон гэрээ орхин явсан дүрвэгсдэд хоол хүнс хүргэхээр явсан тээврийн жолооч нар байсан гэж орон нутгийн эх сурвалжууд мэдээлснийг “AFP” агентлаг иш татан мэдээлсэн байна.
Харин НҮБ-аас Буркина Фасод болж буй үндэс угсаа, шашин хоорондын мөргөлдөөний улмаас 237 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн болохыг дурдсан юм.