“Nissan” компанийн тэргүүн Хирото Сайкава огцрох хүсэлтээ өгчээ. Улмаар түүний огцрох асуудал болон халааг нь авах боломжтой хүмүүсийн талаар тус компанийн нэр дэвшүүлэх хорооны гишүүд энэ долоо хоногт хуралдахаар болсон байна.
Х.Сайкава албан тушаалаа дараагийн хүнд шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлснийг “Nikkei” сонин уламжилсан байна. “Nissan” компанийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт компанийн хувьцааны үнэлгээ өсөх бүрд захирлуудад урамшуулал олгох журмын дагуу хэдэн арван сая иений цалин хэтрүүлэн авснаа хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ тэрбээр өөрийгөө ямар нэг хууль болон компанийн дотоод журмыг зөрчөөгүй хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн 4-р сард баривчлагдсан “Nissan” компанийн гүйцэтгэх захирал асан Грег Келли 6-р сард "Kyodo" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Сайкава хувьцааны ханшийг хий хөөрөгдүүлж нэмэлтээр 47 сая иений цалин авсан гэж байжээ.
Сайкава нэмэлт цалин авах хүсэлт гаргаагүй гэж хэлээд "Би уг дүрмийг өөрчлөх талаар тодорхой хүмүүст тушаал өгсөн боловч тэд үүргээ биелүүлсэнгүй. Тийм учраас би илүү авсан мөнгөө буцааж өгнө" хэмээн мэдэгдсэн байна.