Францад хэт халууны улмаас нас барагсдын тоо нэмэгдсээр 1500 болжээ. Францын өмнөд хэсгийн нутагт сүүлийн өдрүүдэд агаарын хэм 46 цельсэд хүрч халж байна. Парис хотод мөн агаарын хэм баасан гарагт 42 цельс хүрч, хэт халуун 852 хүний аминд хүрчээ. Үүний улмаас бие нь муудсан хүмүүс эмнэлэгт ихээр ирж байгаа гэнэ. Францын эрүүл мэндийн албаныхан хүмүүсийг аль болох гэртээ байхыг зөвлөж, нарнаас хамгаалах хувцас өмсөж, уух ус авч явахыг зөвлөж байна.
Францад хэт халуун удаан үргэлжлэхгүй бөгөөд сарын сүүлээр борооны улирал эхлэхийг цаг уурчид мэдээлжээ. Францад зургаагаас найман сарын хооронд халууны улирал үргэлжилдэг бөгөөд долоо болон наймдугаар сард хамгийн их халдаг байна.
Францад өмнө нь 2002, 2003 онуудад хэт халууны улмаас олон мянган хүн нас барж байсан аж. Мөн 2015 онд хэт халууны үеэр 300 орчим хүн нас барж байсан юм.
Мөн цаг агаарын өндөр температур Европын бусад орнуудад, түүний дотор Их Британи, Бельги, Герман, Люксенбург, Нидерланд улсад бүртгэгдсэн байна. Гэхдээ энэ жилийн халуунаас болж амиа алдсан хүмүүсийн албан ёсны тоог бусад орнууд хараахан гаргаагүй байна.