Америкийн Дуу Бичлэгийн холбооноос гаргасан 2019 оны эхний хагасын санхүүгийн тайланд пянз 1986 оноос хойш анх удаа CD-ийг борлуулалтын оролгоороо гүйцсэн тухай дурджээ.
Тус тайланд CD-ний борлуулалтын орлого жилийн өмнөхөөс 30 хувиар буурсан бол пянз 15 хувиар өссөн болохыг онцолсон байна. Бүр тодруулбал 2019 оны эхний хагаст нийт 8.6 сая ширхэг пянз зарагдаж 254.1 сая ам.долларын орлого олсон бол 18.6 сая ширхэг CD борлуулагдаж 247.9 сая долларын орлого олсон аж.
Энэхүү тайланд мөн пянзны эрэлт хэрэглээ улам бүр ихсэж байгаа боловч энэ нь нийт хөгжмийн худалдан авалтын харьцангуй бага хувийг эзэлж байгааг өгүүлжээ. Өөрөөр хэлбэл 2019 оны эхний хагаст пянзны борлуулалт нийт хөгжмийн зах зээлийн ердөө 4 хувийг эзэлж байгаа бол "Spotify" болон "Apple Music" зэрэг цахим хөгжмийн үйлчилгээнүүд 62 хувийг эзэлж байгаа юм.