Дуучин А.Мөнгөншагай автын ослоор амиа алджээ
"Гурван бүдүүн" хамтлагчийн дуучин А.Мөнгөншагай энэ сарын 07-ны шөнө автомашины ослоор амиа алдсан байна. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт уг зам тээврийн осол гарч, хамт зорчиж явсан хоёр хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Уг хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.
Ослын шалгаан нь автозам дээр 2 тэмээ гарч ирсэн бөгөөд хурдтай явж байсны улмаас эргэлт хийж чадаагүй мөргөсөн гэх албан бус мэдээлэл бий юм.