Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр Б.Мэдрээг улираан томилжээ
Монголын банкны холбооны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн пүрэв гарагт /2019.09.05/ болж, Ерөнхийлөгчөө сонгожээ. Энэ үеэр Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ олонхын саналаар дахин сонгогдсон байна.
Холбооны дүрэмд зааснаар Ерөнхийлөгч нь үндсэн гишүүд буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн төлөөлөл байх ба чуулганаар хоёр жилийн хугацаатай сонгогддог аж.