Орчин үеийн хүүхдүүд түргэн хоолыг гэрийн хоолноос илүү үзэх болсон билээ. Гэвч түргэн хоол нь ходоодны хорт хавдар үүсгээд зогсохгүй өөр төрлийн өвчлөл үүсгэж болдогийн нэгэн жишээ саяхан гарчээ. Энэ тухай "Annals of Internal Medicine" сэтгүүлд нийтлэгджээ.
Английн Бристол хотод амьдардаг 17 настай хүү бараг бүрэн хараагүй, дүлий болжээ. Үүний шалтгаан нь сонгодог түргэн хоол бөгөөд 10 жилийн турш чипс, бургер гэх мэт зүйлс идсэнээс болсон байна.
Долоон настайдаа бяцхан хүү ногоо, жимс жимсгэнэ, ердийн хоолноос бүрмөсөн татгалзсан байна. Хүүхэддээ өлсөглөн байлгахгуйн тулд эцэг эх нь зөвхөн түргэн хоолоор хооллох болсон аж. Хүүгийн эрүүл мэнд нь 15 настайгаас эхлэн доройтсон бөгөөд эхлээд алсын хараа муудаж, сонсгол буурч эхэлсэн гэнэ. Хоёр жилийн турш эмч нар түүний өвчний шалтгааныг тогтоохыг хичээсэн боловч бараг дүлий, хараагүй болоод байхад эцэг эх нь өвөрмөц хоолны дэглэмийнхээ талаар ярьжээ.
Эмч нарын үзэж байгаагаар уураг, витамин, эрдэс бодис дутагдсанаас үүссэн эмгэгээс болоод өсч буй хүүхдийн хараа болоод сонсголын чадвар алдагдахад хүргэсэн байна. Хэдийгээр түүнийг эмч нарын хяналтанд авч шаардлагатай бэлдмэлээр хангаж байгаа ч бүрэн эдгэрэх найдвар байхгүй гэнэ.