Фэйсбүүк 419 сая хэрэглэгчийн утасны дугаарын мэдээллийг алдсанаа хүлээн зөвшөөрчээ
Фэйсбүүкийн 419 сая хэрэглэгчийн утасны дугаар бүхий мэдээлэл онлайн байдлаар нийтлэгдсэн гэж "TechCrunch" сайт мэдээлжээ. Олон нийтэд нээлттэй байдлаар нийтлэгдсэн уг сангаас утасны дугаараас гадна хэрэглэгчдийн хувийн мэдээллийг ч үзэх боломжтой аж.
Үүнд АНУ-д оршин суугчдын 133 сая утасны дугаар байснаас 50 сая нь Вьетнам, 18 сая нь Их Британийн иргэдийнх юм. Харин хэрэглэгчдийн утасны мэдээллийг хайлт ашиглан цуглуулж болно гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард компанийн зүгээс мэдэгдэж байв. Өмнө нь Фэйсбүүк нүүр царайг таних автомат функцийг идэвхгүй болгосон тухайгаа зарласан юм.
Фэйсбүүк өдгөө хэн, хаанаас мэдээлэл хулгайлсан болохыг шалгаж байгаагаа мэдэгдсэн байна. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч 419 сая дугаар гэдэг нь давхар бүртгэгдсэн дугааруудын тоо бөгөөд үнэндээ 210 сая дугаар алдагдсан гэж хэлжээ.
Энэхүү явдал нь Фэйсбүүк 2018 оны 4-р сард "Cambridge Analytica" сайтад хэрэглэгчдийн мэдээллийг зөвшөөрөлгүй өгч байсан нь илэрснээс хойших хамгийн том шуугиан болоод байна. Учир нь энэ асуудлаас болж Фэйсбүүк компани хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хадгалах тал дээр ямар нэг ахиц гаргаагүй болохыг шинжээчид онцолжээ.