Оюутнууд далай дахь хуванцрыг ус болгон хувиргадаг бактерийг гарган авчээ
Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд 2050 онд бид далайн уснаас загаснаас илүү хуванцар олох магадлалтай байгаа бөгөөд үүний улмаас олон эрдэмтэд ямар нэг шийдэл олохоор ажиллаж байна.
Тэгвэл Харвардын их сургуулийн оюутнууд болох Жэнни Яо, Миранда Ванг нар далайн усанд байгаа хуванцрыг задалж ус болгон хувиргадаг бактерийг гарган авчээ. Өдгөө 20 настай тэд аль хэдийн патентаа авч, бүтээгдэхүүнээ боловсруулж эхлэхийн тулд 400 мянган долларын санхүүжилт авчээ.
Тэдний нээсэн хуванцрын нэгдэл буюу CO2-ыг ус болгон хувиргах чадвартай бичил бактерийг наран шарлагын газрыг цэвэрлэхээс гадна хувцасны түүхий эд үйлдвэрлэх гэсэн хоёр аргаар ашиглаж болох гэнэ. Тус бактерийн үйлчлэлээр хуванцар нь задралд орж, өндөр уян хатан чанар бүхий хэсгүүд болдог байна. Энэхүү хуванцар материалыг ус болгон хувиргах ажиллагаа 24 цагийн дотор явагддаг бөгөөд үүссэн хэсгүүд нь усанд шингэдэг аж.
"Хүмүүс хуванцар хэрэглэж үйлдвэрлэхээ болих нь бараг боломжгүй зүйл. Тиймээс бид түүнийг задалж өөр зүйл болгон хувиргах технологи гаргаж авах хэрэгтэй" гэж Миранда Ванг хэлжээ.