Владимир Путин Япон улстай Дэлхийн 2-р дайныг албан ёсоор дуусгах гэрээ хийхээс татгалзжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй Дэлхийн 2-р дайныг албан ёсоор дуусгах гэрээ хийхээс татгалзсан болохыг "Ройтерс" мэдээлжээ. Тэрбээр өнөөдөр хийсэн "Алс Дорнодын эдийн засгийн форум"-ын уулзалтын үеэр "Япон, АНУ-ын хоорондох цэрэг зэвсгийн нягт харилцаа тэргүүтэй олон асуудал нь Япон, Оросын хооронд Дэлхийн 2-р дайныг дуусгах энх тайвны гэрээнд гарын үсэг зурахад хүндрэл учруулж байна" гэж хэлсэн байна.
Дэлхийн 2-р дайны төгсгөл үед Япон тухайн үеийн ЗХУ-тай гал зогсоох гэрээ хийсэн ч, 2 тал огт энхийн хэлэлцээр байгуулаагүй. Тийм учраас тус 2 орны хооронд албан ёсоор дайн дуусаагүй, одоог хүртэл үргэлжилсээр байгаа гэж үзэж болно.
Гэхдээ Оросын удирдагч цаашид энх тайвны гэрээнд ирээдүйд гарын үсэг зурах боломж бүрдэнэ гэж найдаж байгаагаа хэлээд "хоёр улс эцэст нь урт хугацааны найрамдал тогтоож чадна" гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Япон нь Оростой 20 зууны эхэн үеэс эхлээд олон тооны, тэр дундаа Курилын арлуудын эмзэмшлийн тал дээр маргаантай байсаар ирсэн юм. Мөн АНУ-ын цэргийн бааз Японд байрлаж байгаад Москва тун эмзэг ханддаг аж.