Өсвөр насныхны хувцасны брэнд болох "Forever 21" нь дампуурлаа зарлаж магадгүй болоод байна.
Хувийн эзэмшилд байдаг "Forever 21" нь 57 оронд 815 дэлгүүртэй юм. Мөн 2016 онд дэлхийн олон хувцасны сүлжээ дэлгүүрүүд салбарынхаа тоог бууруулж байхад "Forever 21" эсрэгээрээ тоог нь нэмж байсан ч ийнхүү хаалгаа барихад хүрчээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Forever 21" нь нэмэлт санхүүжилт олохоор ажилласан боловч зээлдүүлэгчтэй хийх хэлэлцээр нь өнөөг хүртэл зогсонги байдалд байсаар байна. Гэхдээ тус компани одоогоор мэдэгдэл хийгээгүй байна.
Өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд зориулсан хувцас борлуулдаг жижиглэнгийн худалдаа эрхэлдэг дэлгүүрүүд сүүлийн жилүүдэд маш их бэрхшээлтэй тулгарч байгаа нь залуу худалдан авагчид цахимаар худалдаа хийхийг илүү үзэх болсонтой холбоотой юм. Сүүлийн таван жилийн хугацаанд "Wet Seal", "American Apparel", "Delia's" зэрэг томоохон брэндүүд дампуурлаа зарлаж, бүх дэлгүүрүүдээ хаагаад байгаа нь бэлэн хувцасны зах зээл эрсдэлд орж буйг илтгэж байна.
"Forever 21"-ийн үүсгэн байгуулагчид болох До Вон, Жин Сук Чанг нар юм өдгөө нийт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм. Эхнэр, нөхөр хоёр 1981 онд Өмнөд Солонгосоос 11000 ам.доллартой цагаачлаад гурван жилийн дараа Лос Анжелес хотод 3 давхар том дэлгүүрээ нээж бизнесээ эхлүүлж байжээ.