Теннесси мужийн Нашвил хотын нэгэн Католик шашны сургууль "Харри Поттер" цувралын номнуудыг хориглосон байна. Гэгээн Эдвард Католик сургуулийн захирал Дан Рейхил Ром дахь хамба ламуудтай зөвлөлдсөний эцэст ийм шийдвэр гаргажээ.
Харин Рейхил "Энэ номд ашигласан хараал болон ид шидийн хэллэгүүд бол жинхэнэ ид шидтэй холбоотой юм. Хүн тухайн муу ёрын үгнүүдийг унших үед муу муухайг өөр дээрээ дууддаг." гэж мэдэгджээ.
Мөн Нашвилийн католик сүмийн гэлэнмаа Ребекка Хаммелийн хэлж байгаагаар Рейхил сургуулийн хэмжээнд дүрэм журам тогтоох бүрэн эрх байдаг аж. Сонирхолтой нь Нашвилийн бусад католик сургуулиуд энэхүү шийдвэрийг шүүмжилж байгаа гэнэ.