Мьянмар улс Рохинжачуудад хүч хэрэглэн гадаадын иргэн гэсэн бичиг баримт олгож эхэлсэн бөгөөд ингэснээр тэд тус улсын иргэн болох боломжоо бараг алдаж байгаа аж.
Рохинжачууд бол хүн амынх нь дийлэнх хувийг эзэлдэг буддын шашинтнуудтай Мьянмар үндэстний цөөнх болсон лалын шашинт хүмүүс юм. Одоогоор Зүүн Өмнөд Азийн Мьянмар улсад 1.1 сая орчим Рохинжа хүн амьдарч байна.
Рохинжачууд нь Мьянмар даяар болон Мьянмарын Ракхайн мужид амьдардаг бусад ястны ярьдаг аялгуунаас өөр буюу рохинжа аялгаар ярьдаг. Тэд Мьянмарын албан ёсны 135 үндэстний цөөнхийн бүлэгт багтдаггүй бөгөөд 1985 оноос эхлэн тэднийг хавчиж эхэлсэн байдаг. Одоо тэд ийнхүү Мьянмарын иргэний харьяалалгүй болж эхэлж байгаа нь энэ юм.
2017 онд 730 мянга гаруй Рохинжачууд Балба улс руу дүрвэсэн нь олон улсын анхаарлыг татаж байсан билээ. Тэр цагаас хойш Мьянмарчууд нутагтаа үлдсэн Рохинжачуудыг хоморголон устгаж эхэлснээс гадна заримыг нь нутгаасаа хөөж гаргах бодлого баримталж байгаа аж.