Газрын минийг хориглох Оттавагийн конвенцид Монгол Улс нэгдэн орох нь зүйтэй...

Газрын минийг хориглох Оттавагийн конвенцид Монгол Улс нэгдэн орох нь зүйтэй...

Дэлхийн өнцөг булан бүрд дайн дажины хор уршгаар газрын минид жилд 5000 хүн дэлбэрэн амь үрэгдэж, хамгийн их буюу Афганистанд жилд 1000 хүн эрсдэж, уг асуудал дэлхийн тулгамдсан асуудал болсноор газрын минийг бүрмөсөн хориглох Оттавагийн конвенци 1999 оноос бүрэн хэрэгжиж эхэлсэн түүхтэй.

Газрын минийг устгах хориглох Оттавагийн конвенцийг олон улсад зүтгүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн америкийн улс-төр нийгмийн идэвхтэн Жоди Виллиамс 1997 оны Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн байдгаас гадна газрын минийг бүх нийтээр бүрмөсөн хориглох сайн үйлсийг Канадын засгийн газар мотордож, Женев дахь Олон улсын улаан загалмайн хороо хөдөлгөж, НҮБ улс төрийн баадуугийн нь чангалж, Америк Япон Европын Холбоо тэргүүтэй өндөр хөгжилтэй орнууд сайн санаат хүмүүс олон улсын болон банк санхүүгийн байгууллагууд мини устгах ажиллагааг сая саяар нь санхүүжүүлж байдаг. Нэг ширхэг газрын минийг үйлдвэрлэхэд гурван доллар зарцуулдаг ч газарт булагдсан нэг минийг олж хайж аюулгүй болгон устгахад гурванзуун доллар зарцуулдаг.

НҮБ гэхэд л Ерөнхий Чуулганыхаа 58/53 тогтоолоор тус конвенцид элссэн элсээгүй бүх гишүүн орнуудад газрын минийхээ тайлан тооцоог ил тодоор жил бүр ирүүлж байхыг үүрэгдсэн байгаа. Удаан хугацаагаар хадгалсан мини өөрөө тэсэрч дэлбэрэх аюултай, энэ нь хүний аюулгүй байдалд заналхийх нэрийн дор хугацаа дууссан минээ үтэр түргэн өөрсдийн зардлаар устгах талаар тогтоол зөвлөмжийг ч удахгүй НҮБ-ээс гишүүн орнууддаа гаргаж болзошгүй.

Олон улсын улаан загалмайн хорооноос элсээгүй орнуудаар зогсолтгүй хэсүүчилж даруйхан элсэхийг уриалан дуудах ухуулан сэнхрүүлэх хоёрыг хослуулж, нөлөөлөл тандалтын ажлаа тасралтгүй хийж яваа. Эдгээрийн үр дүнд газрын минийг бүрмөсөн хориглох Оттавагийн конвенцид сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийн 164 улс орон нэгдэн орж 48 сая минийг устгаж дуусгаад байна.

Түүний дотор дайн байлдаантай байгаа Украин хүртэл НАТО-гийн тусламжтайгаар жилд сая мини устгаж, Белорусь гурван жилийн хугацаанд Европын Холбооны дөрвөн сая еврогоор бүх гурван сая гаран минээ устгаж дуусгалаа. Харин Орос Америк Энэтхэг Хятад Пакистан зэрэг цэргийн хүчирхэг өрсөлдөгч гүрнүүд, Армени Азербайджан Грузин Казакстан Киргиз зэрэг хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсууд, Куб Лаос Вьетнам Монгол зэрэг хуучин социалист орнууд гэх мэтээр нийтдээ 30 улс л Оттавагийн конвенцид нэгдээгүй элсээгүй байна.

Монгол Улсын хувьд Ерөнхийлөгч Нацагийн Багабанди 2004 оны 10 дугаар сард Канад Улсын Оттавад хийсэн Төрийн айлчлалдаа хоёр орны түншлэл харилцааны асуудал төдийгүй Газрын минийг хориглох Оттавагийн конвенцид Монгол Улс алхам алхмаар нэгдэн орох бодлоготой байгаагаа илэрхийлсэн.

Мөн тэр үеийн 2004 онд эмхлэн байгуулагдаад байсан УИХ нь шинэхэн Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийн 6-р зүйлд заасанчлан Газрын минийг хориглох Оттавагийн конвенцид үе шаттайгаар нэгдэж, эхний шатанд Монгол Улсын газрын минийн тоо хэмжээ, чанар байдлыг ил тод болгоно хэмээх батлан хамгаалах бодлогын нэгээхэн заалтыг Монгол Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолоороо баталсан байдаг.

Тэр цагаас хойш Монгол Улс 2004 оны 12 сард Найробид болсон Газрын минийн анхны бага хурлаас эхлээд Женевын болон бусад хурал зөвлөлгөөнд тогтмол оролцож өөрийн бодлого байр суурь түүний дотор газрын минийнхээ тоо ширхэгийг холбогдох олон улсын байгуулагад илэрхийлж байсан болохоос биш яг уг конвенцид Нэгдэн орох улс төрийн шийдвэрээ 15 жил өнгөрсөн ч гаргаагүй байгаа нь бидний хоёр хөрш Хятад Орос нь Оттавагийн конвенцид элсээгүй байгаатай холбоотой.

Энх тайванч бодлогоо дэлхий дахинаа зарлаж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан байгуулахаа Үндсэн хуулиндаа даяар олноо тунхагласан Монгол Улсын хувьд Газрын минийн Оттавагийн конвенцид элсэх зүрх зориг үе үеийн төр засгийн удирдлага гаргаж чадаагүйг одоогийн төрийн гурван өндөрлөг ухааран гүйцээж гаргаж чадваас энэ нь ирээдүйгээ харсан хамгийн зөв оновчтой шийдвэр байх бөгөөд хүн төрөлхтөний өмнө тэдний байгуулсан гавьяа нь мөнхөд орших болно.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419