Пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийгдэж байна
Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газраас Буянт, Булган сум дахь тариалангийн талбай болон Жаргалант суманд тарвас, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдаалж буй аж ахуйн нэгж, иргэдийн бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж эхэлжээ. Одоогоор нийт 63 ААН, иргэний 118 бүтээгдэхүүний сорьцод 708 үзүүлэлтээр хяналт шинжилгээ хийгээд байна. Шинжилгээгээр бүтээгдэхүүнүүдэд эерэг дээж илрээгүй буюу стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй дүн гарчээ. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.