48:24
Монголын төр хууль бус лиценз эзэмшигчидтэй тэмцэж эхэллээ
МОНГОЛЫН ТӨР газар нутгаа ХУУЛЬ БУС лиценз эзэмшигчдээс болон шуналт "НИНЖА" нараас хамгаалах ажиллагааг эхлүүллээ. Цагдаагийн байгууллага Ерөнхий сайдын чиглэлийн дагуу шийдэмгий ажиллаж байна.
Арын сайхан хангайг арай ч дээ гэмээр болгосон компаниудын тусгай зөвшөөрлийг ЗГ цуцалсан даруйд газар нутгаа хурандаа Ж.Амгалангаар ахлуулсан бие бүрэлдэхүүн цагдаагийн хамгаалалтанд авлаа.
Лицензийг нь цуцалчихаад байхад ажиллаж байсан уурхайг зогсоож ухсан нүхийг нь булуулав. "НИНЖА" нарт боломж олдож байна гэвэл үгүй юм. Хууль бусаар ажилласан хэн ч бай эрүүгийн хуулиар 1-5 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх заалттайг цагдаагийн байгууллагаас газар дээр нь анхаарууллаа.