Зохиолчдын хачиргүй яриа

Зохиолчдын хачиргүй яриа

ТЭВШ ДҮҮРЭН БУРХАНТАЙ МАШИН 

Дэмбээгийн Мягмар зохиолч ийм нэгэн харамсалтай агаад гунигтай хууч хүүрнэж билээ. 1930-аад оны үед юм гэсэн, Сэлэнгэ аймгийн харьяат нэг малчин өвгөн машин замын ойролцоо нутаглаж байсан гэр лүүгээ дөхөхөөр замын машинд гар өргөн суужээ. Жолооч нь орос хүн байсан гэдэг. Битүү хучлагатай тэвш дүүрэн ачаатай машин дээр суутал доороос нь жигтэй хатуу зүйл хатгаад суух аргагүй болжээ.

Уг ачаа юу болохыг үзэхээр хучлагын сэжүүрийг сөхтөл битүү бурхан байсанд сайхь өвгөн бурхан тахил дээр суусандаа эгээл муужирч унасангүй санд мэнд буусан гэдэг. Тэрхүү бурхад сүйтгэгдсэн хийдийн шүтээн байсан байх л даа хэмээн өгүүлж билээ. 

ШИЙДСЭН БУРИАДЫН ЦҮНХ ЧИНЬ...

1950-иад оны үед юм гэсэн, Ж.Лодой зохиолч яруу найрагч Ц.Гайтав Д.Пүрэвдорж нар хөдөөгийн уншигч олонтой уулзаж уран зохиол сурталчлах ажлаар аян замд гарчээ. Тэгээд яаж зүгээр явахав агуу шооч хоёр найрагч Лодой гуайн “Өргөн хангай нутаг" дууг оролцуулан 
Өргөн хангай нутаг минь 
Өвс бэлчээр дүүрэн юм 
Өгөр буриадын ам чинь 
Өмхий үгээр дүүрэн юм. 
Шилийн гол нутаг минь 
Шимтэй өвсөөр дүүрэн юм 
Шийдсэн буриадын цүнх чинь
Шилтэй эмээр дүүрэн юм гэсэн шүү дуулалдан наргиж явснаа замд бууж амсхийх зуур тэрүүхэн хажууд нь хоёр хонин гүрвэл ноололдож байхыг харсан Лодой гуай “гүрвэл гүрвэлээ идэж байна” гэтэл Гайтав найрагч “Та авгайгаа ингэж иддэг үү” гэснээр бөөн инээдэм болцгоож аян замд мөн ч зугаатай явсан гэдэг сэн.

ТЭРЭЭ ХӨ ТЭГНЭ ДЭЭ ХӨ

Загарын Сандагаа зохиолч хүүхэд насандаа сүрхий барилдаанч байсан гэдэг. Улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж “Харцага” хэмээх цол хүртсэн тухайгаа хожим зохиолч нөхдөдөө ихэд бахархалтай ярьдаг байжээ. Нэг удаа Мишигийн Ширчигсүрэн найрагчид барилдаж явснаа хуучилжээ.

Сандагаа зохиолч өрсөлдөгч бөхөө хэрхэн хаяж байснаа ярьж эхэлтэл Ширчин найрагч “Тэрээ хө тэгнэ дээ хө” гэж улам хүч нэмсээр Сандагаа ч сүүлдээ яриандаа улайрч янз янзын мэх хийж сүүлдээ улам ширүүн унагаж түрүүлсэн тухай ярьсан байдаг. 

Бас нэг дараа Д.Пүрэвдорж найрагчаас Б.Түвдэндорж аварга -Танай Зохиолчдын хороонд Сандагаа гэж нөхөр байгаа юу гэж асуутаад байгаа гэж хариултал Тэр нөхөр “та нартаа бол бөхөрхөнө биз" гэсэн юм гэнэ лээ.

ОНЬСОГО ТААЛГАСАН НЬ 

Б.Ринчен доктор С.Удвал даргадаа хандаж “Танд би нэг оньсого таалгах уу” гэсэнд Удвал гуай “Тэгээч дээ” гэжээ. “Үстэй үрүүлээр яс махан дундуур цааш нааш нь холхиулахад цагаан хөөс цихруулна” тэр юу вэ гэсэнд Удвал гуай инээснээ “Та дандаа дэмий юм ярьж байх юм” гэсэнд Ринчен гуай дарга “Та дандаа дэмий юм бодож байх юм. Саяын оньсого чинь шүд сойздох байхгүй юу” гэсэн гээд инээмсэглэжээ.

БАГШТАЙГАА ТАМХИЛСАН НЬ

Явуухулан найрагч өөрийн багш Лев Ошанинтой уулзаж халуун дотно яриа дэлгэхийн өмнө монгол ёс заншлаар хөөрөг гарган тамхилжээ. Тэгсэн багш нь хөөргийг эргүүлэн тойруулж сонирхож байснаа өөрт нь өгч байгаа бэлэг хэмээн ойлгосноос хөөргийг нь халаасалж орхижээ. Явуу жаахан сандарч хариу ойлгуулж амжилгүй өнгөрчээ. Дараа нь Чойжилын Чимид гуай багшид нь учир байдлыг тайлбарлаж ойлгуулснаар Явуу маань хөөрөгтэйгөө үлдсэн юм гэнэ лээ.

ГАН ЗАМ ДУУНЫ ТҮҮХ

Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн гуай хуучилсан нь “1940-өөд онд Монголын төмөр зам байгуулагдах үед Зохиолчдын дунд уран бүтээдийн урапдаан зарласан юм. Тэр цаг дор миний бие “Ган зам” дуугаа бичиж уралдаанд оролцсон боловч “байнд ч үгүй, байранд ч үгүй үлдсэн юм. Тэгээд хожмоо Ган зам дуу маань Төмөр замчдын сүлд дуу болтлоо алдаршсан юм даа хэмээн өгүүлж билээ.

БАНХАРЫН ЗУРАГТАЙ ТӨГРӨГ

Социализмын үзэл суртлын хатуу хяналттай үед Бүтэмж билүү нэг зураач Монгол нэг төгрөгийн цаасан дэвсгэртийн эскиз зурах үүрэг авсан юм байх. Зураач маань уг эскиз зургаа Их зохиолч Ц.Дамдинсүрэн гуайд үзүүлсэнд нэг төгрөгийн дэвсгэртийн арын хэсэгт Монгол банхрын дүрс хээлүүлж аман дээр нь нэгийн тоо тавиулахаар зөвлөжээ. Хяналтын нөхдүүд түүнийг анзааралгүй баталснаар нэгтийн дэвсгэрт Монгол банхартайгаа мөнхөрсөн гэдэг сэн.

ХООЛНЫ ЦАГ АСУУСАН ДААЖИН

Агуу их зохиолч С.Дашдооров ах маань зохиолчдоо цаашлуулах даажигнахдаа мөн ч гарамгай сэтгэдэгсэн. Тээр жил юм гэсэн Монголын зохиолчдын их хурал хуралдаж байх үед Хурлын тэргүүлэгчдийн байранд сууж байсан Б.Ахтаан гуайд Дооров зохиолч нэгэн зурвас илгээжээ. Тэрхүү зурвас дээр “Ахтаан гуай өдрийн хоолонд хэдэн цагаас орох юм бэ” гэж бичжээ. Ахтаан гуай уг зурвасыг үзээд хажуудаа суугаа тэргүүлэгчид рүү нэг сүрхий харснаа хурлын төлөөлөгчид рүү хараад л гайхсан маягтай суугаад байж билээ гээд хиг хиг инээж суусан сан, бас л нохойтож байгаа юм шүү. 

ХУЦ

Ардын уран зохиолч Б.Бааст гуай яруу найрагч Х.Чилаажавын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал байх үед өрөөнд нь ирж хуучилж суугаад явах үед Чилаажав “Ойрд бие өвдөөд тавгүй байна” гэсэнд Бааст гуай “Хуц” гэчихээд гарч одсон гэдэг. 90 нас зооглосон буурлын дэргэд таагүй үг унагаж үл болохын хариу ийм байдаг ажээ.

АВГАЙ ХҮҮХЭД ЗАГНААД...

1990 оны үед юм аа, Монголын зохиолчдын эвлэлээс Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо ам бүл тусгаарлаж байсан үе юм даг. Нэгэн өдөр зохиолч Ц.Цэдэнжав гуай манай өрөөнд царай муутай орж ирлээ. “Таны лагшин тунгалаг уу” гэж асуусанд “би яахав ээ гайгүй гэснээ. Миний бие Чөлөөт зохиолчдын холбоонд орох санаатай байсан чинь авгай хүүхэд зуслангийн байшингүй болчихно, боль гэж загнаад болдоггүй. Одоо тэгээд болихоос доо” гэж билээ. Тийнхүү Цэдэнжав гуай Зохиолчдын эвлэлдээ үлдэж билээ.

ОНЦГОЙ ЗАНДАН МОД

2009 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр юм сан, Долгорын Нямаа найрагч над руу утасдаж мэнд мэдэхийн сацуу Ядмаа чи П.Бадарчийн “Цагаан зандан модны тухай нийтлэлийг сониноос уншив уу гэж байна. Би уншлаа гэтэл тэгвэл Бадарчийн тухай ийм нэгэн наргиа дуу байж болно шүү гэж байна.
Цагаан зандан модондоо бөмбөр минь
Цагийн сүүдэр дайрна даа бөмбөр минь
Цайтай цайгүй хамаагүй ээ бөмбөр минь
Царай сайтыг барина даа бөмбөр минь
Онцгой зандан модондоо бөмбөр минь
Оройн сүүдэр дайрна даа бөмбөр минь
Ортой оргүй хамаагүй ээ бөмбөр минь
Охидын нэгийг таална даа бөмбөр минь гэдэг байгаа.Тэр тусмаа Нямаа маань анх удаа ийм наргиа зохиож надад уншсан нь нэн сонин байж билээ.

АРГАЛ ШИГ ХУРААЛТТАЙ ХӨӨРӨГ

Манай зохиолчдын хороонд олон жил жижүүрээр ажилласан Хоржирсүрэн гуай гэж буурал байв даа. Тэрбээр хуучин До яаманд ажиллаж байсан гэх чухам ямар алба хашиж байсныг бүү мэд. Хожмоо ардчиллын жилүүдэд Дамбадаржаагийн хийдэд лам болсон дуулдсан юм даг. Хоржирсүрэн гуай хуучилсан нь “Намайг дотоод яаманд ажиллаж байхад лам нарын бариа тавианы үе байлаа. Яамны хашаанд лам нарын хөөрөг гэж аргал шиг хураалттай овойж байдаг сан. Одоо бодоход дандаа үнэт чулуун хөөрөг байсан байх аа юу гэж лам нар тааруухан хөөрөг барьж байгаа аж” хэмээн хуучилж билээ. Өнөө цагт хэдэн тэрбумаар үнэлэгдэх үнэт эдлэл устгагдсан болов уу, эсвэл хаа нэгэн газар булшилж орхисон байхыг үгүйсгэх аргагүй юм даа.

МААМ ДАРГЫН ТУЛГАЛТ

1990 онд Монголын зохиолчдын эвлэлийн хорооны даргаар Д.Маам зохиолч сонгогдож ажиллаж байх үед Бавуугийн Лхагвасүрэн найрагч даргын өрөөнд ортол Маам дарга “Лхагвасүрээн наашаа суу” гэснээ орлогч дарга Ш.Цэнд-Аюушийг маань “Бааж байгаа цагаан морь” гэсэн байна. Намайг “Боос туулай” гэсэн байна. Миний дүү тэгж хэлээгүй юү гэж уг хочийг хайрласан Лхагвасүрэн найрагчийн улаан нүүрэн дээр шууд тулгаж асууж сандаргасан гэдэг сэн.

ЗОХИОЛЧДЫН ТӨРСӨН ЖИЛИЙН СОНИН

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн 710 зохиолч ямар ямар жилд төрснийг зангидаж үзвээс бас л сонин тоо байх юм.
Хулгана жилтэй 65 
Үхэр жилтэй 44 
Бар жилтэй 61 
Туулай жилтэй 58 
Луу жилтэй 64 
Могой жилтэй 55 
Хонь жилтэй 43 
Бич жилтэй 57 
Тахиа жилтэй 71 
Нохой жилтэй 71 
Гахай жилтэй 54 
Манай алтан үеийн гэгдэх алдар хүндтэй зохиолчид ямар жил төрсөн нь бас нэгэн сонин гээч. Б.Ширэндэв, С.Дашдондог, Ш.Гаадамба, Р.Чойном тэргүүтэн хулгана, Н.Надмид, Н.Банзрагч, Д.Гармаа, Д.Нямсүрэн тэргүүтэн үхэр, С.Буяннэмэх, Ж.Бадраа, Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, Б.Монголхүү тэргүүтэн бар, Ч.Чимэд, Д.Цэвэгмид, Д.Нямаа, П.Бадарч, С.Лочин тэргүүтэн туулай, Д.Сэнгээ, Д.Содномдорж, Б.Нямаа, Ц.Доржготов, Д.Урианхай тэргүүтэн луу жилтэй. Б.Ринчен, Ч.Лодойдамба, Ч.Лхамсүрэн, Ч.Ойдов, Д.Даржаа, Ц.Гайтав, Б.Явуухулан, С.Эрдэнэ, С.Пүрэв, Д.Батбаяр тэргүүтэн могой жилтэй. Д.Нацагдорж, Э.Оюун, Д.Цэнд, Г.Аким, Ц.Хасбаатар, Ж.Лодой, Б.Цэдэв тэргүүтэн морь жилтэй. З.Баттулга, Ц.Зандраа, Ч.Галсан, Т.Очирхүү, Д.Төрбат, Ш.Гүрбазар тэргүүтэн хонь жилтэй. Ц.Дамдинсүрэн, Б.Ахтаан, Н.Наваансүрэн, Г.Жамсранжав, Л.Ванган, М.Цэдэндорж, Ш.Ванчаарай, С.Лувсанвандан, Б.Цэдэндамба, Т.Галсан, Д.Цоодол тэргүүтэн бич жилтэй. С.Удвал, Б.Бааст, Д.Пүрэвдорж, А.Самбалхүндэв, Д.Мягмар, Б.Лхагвасүрэн, Л.Хүрэлбаатар, Б.Догмид, И.Цэрэнжамц тэргүүтэн тахиа жилтэй. С.Бадраа, Ш.Дулмаа. Д.Наваансүрэн, Х.Зандраабайдий, Н.Нямдорж, С.Надмид, Б.Хүрэлбаатар, С.Оюун, Ч.Билигсайхан тэргүүтэн нохойжигггэй. Д.Намдаг, Д.Тарва, С.Дашдооров, Л.Түдэв, Д.Маам, Ц.Мөнх тэргүүтэн гахай жилтэй байх юм. Залуу зохиолчид маань ямар алдартантай адил жилтэй болох хийгээд мөн хэн хэнтэй ивээл жилтэй эсэхээ мэдэж авах буй за.

СҮҮНИЙ САВАНД ХИЙСЭН ШҮЛГИЙН ТАСАРХАЙ

Нэг нартай сайхан өдөр юмсан шог зохиолч И.Цэрэнжамц манай өрөөнд орж ирж мэнд мэдсэнээ намайг зүгээр байхад зүгээр л байгаарай гэдэг шиг 
Өвгөн Пүүжээгийн сахиул 
Өнжүүлийн Лхагвасүрэнгийн хөхүүл
Биегүй байж гээдгэр 
Бэлгүй байж пээдгэр гэж шоолж байдаг юм байна. Би тэр үед Монголын нууц товчоо дээд сургууль, Монголын хүүхэлдэйн театрын санхүүгийн албыг давхар хашиж байсан үе юм аа. Би бодлоо л доо, Монгол хүн сүүний сав хоосон буцаадаггүй гэсэн гээгээн сайхан заншил байдгийг санан санан Цэрэнжамцдаа хандаж,
Санчиггүй байж сахалсаг 
Саахарлаг байж сархадсаг 
Чадахгүй байж шатарсаг 
Чалхгүй байж хүүхэмсэг гэж хариу барилаа даа. Тэгсэн Цэрэнжамц маань за за больё больё гэснээр дахин бид хоёр бие биенээ үгээр оролдохоо больсон юм даг.

Заяатын ЯДМАА

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419