Өнөөдөр хуульчид жагсана
Өнөөдөр 12.00-15.00 цагийн хооронд Чингэлтэй дүүрэгт байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гаднах Хуульчдын талбайд хуульчид цуглан жагсаал хийхээр болжээ. Тэд Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэдийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулахыг уриалах юм байна.
“Хуульчдын нийгэмлэг” ТББ-аас зохион байгуулж буй тус жагсаалын зорилго олон нийтэд Үндсэн хуулийн ач холбогдлыг ойлгуулан таниулах, оролцоог нэмэгдүүлж, анхаарлыг нь хандуулахад чиглэжээ.