Улсын аварга Э.Оюунболд: Би допинг хэрэглээгүй, харин миний шээс солигдсон
Энэ жилийн Улсын баяр наадамд түрүүлж, Монгол Улсын аварга цолонд хүрсэн Э.Оюунболд допингтой холбоотой асуудлаар албан ёсны мэдэгдлийг анх удаа хийлээ.
Улсын аварга Э.Оюунболд:
Монгол үндэсний бөхийн хоёр холбооны тэмцэл эцэстээ хүрсэн нь Монгол бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул энэхүү мэдэгдлийг хийж байна. Би 14 наснаасаа хойш аварга багшийнхаа шавь болж өдий хүрсэн. Аварга багш минь архи битгий уугаарай, допинг битгий хэрэглээрэй гэдэг хоёр зүйлийг захидаг байсан.Миний шээс солигдсон байна. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч туслана уу. Тэрхүү допинг илэрсэн гэх шээс миний ДНК-тай тохирч байгаа эсэхийг ч би шалгуулмаар байна. Бөхчүүдийн нутархагхал дээд хэмжээнд хүрсэн. Бүгдээрээ л Монгол хүн байж нутгархахаа болъё. Над руу нэг биш удаа дайрч байна. Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Надтай нэг цаг үед барилдаж байгаа бөхчүүд дийлэхгүй болохоороо ийм зүйлийг зохион байгуулсан. Би допинг хэрэглээгүй. Би өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлохын тулд эцсээ хүртэл тэмцэнэ.
Монгол бөхийн ёс жудагаа бодож, ард түмнээ хүндэтгээд өдий болтол дуугүй явлаа. Одоо нэг тайлбар хийх цаг болсон байх. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ зүй бус явдлаар бохирдох ёсгүй гэж бодож байна даа!
Posted by Энхтөгс Оюунболд on Saturday, August 17, 2019